Хувь хүний хөгжлийн Баруун бүсийн институтын захирал Б.Гантогоо санаачлан, өсвөрийн тамирчид тэр дундаа жүдочдыг дэмжих зорилгоор “Билэгт” сан байгуулжээ. Тус сангийн нээлт есдүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд боллоо.
“Билэгт” сан нь жудо бөхийн спортын мастер, сумын заан С.Билэгт агсаны үйлс, зорилгыг үргэлжлүүлж, бөхийн спортыг хөгжүүлж, жүдо бөхөөр барилдаж буй өсвөрийн бөхчүүдийг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлэх юм. Сангийн нээлтэд тус аймгийн Бөхийн холбоо, аймаг, сумын удирдах албаныхан болон бөх сонирхогч, нутгийн иргэд оролцсон байна.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )