ӨВӨРХАНГАЙ: Ан амьтныг зүй зохистой хамгаалах, агнах төлөвлөгөөг баталжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

"Аргаль, агнуур судлалын төв" ТББ-аас боловсруулсан төлөвлөгөөний дагуу,  БОАЖГ, “Өвөрхангай аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөө”-г ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулжээ.

Аргаль хонь, янгир ямаа, халиун буга, хээрийн тарвага, цагаан зээр зэрэг агнуурын амьтдыг тогтвортой хамгаалах, зүй зохистой ашиглах, зохицуулах зорилго бүхий уг менежментийн төлөвлөгөө нь 2019-2023 он хүртэл хэрэгжих юм.

Мөн менежментийн төлөвлөгөөг баталснаараа аймгаас агнуурын талаар явуулах үйл ажиллагааны бодлого, чиглэл тодорхой болж байгаа аж. Насжилтаас болон байгалийн бэрхшээлээс үүдэн аргаль, буга, янгир багагүй үхэж үрэгддэг учраас ан агнуурын байгууллагатай гэрээ хийж тодорхой тооны анг агнуулж байх нь зөв хэмээн ИТХ-аас шийдвэрлэлээ гэж тус аймгаас мэдээллээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top