Мөрөн сумын харьяат эрэгтэй 55 настай иргэн Б-г эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн есдүгээр сарын 30-ны 19:30 минутын орчим түүнийг сураггүй алга болсон гэх мэдээ аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Б нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Урандөш гэдэг газар өндөр настны сувиллын газар сувилуулж байсан сэтгэцийн эмгэгтэй нэгэн аж. Дуудлага ирсэн даруйд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, орон нутгийн есөн иргэн, нийт 21 хүн гурван техник хэрэгсэлтэйгээр хайх ажиллагааг эхлүүлжээ.
Тус сумын Эрчим багийн Хилэнтийн гүүрнээс Өгөөмөр, Урандөш, Баян-Уул гэдэг газар болон Дэлгэр мөрний эрэг дагуу нийт 130 км-т хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Тиймд эрлийн ажиллагааг түр зогсоож, 10 дугаар сарын 02-ны өглөөний 07 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхэлжээ.
Л.Ган
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )