Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт өчигдөр буюу аравдугаар сарын 3-ны өглөөгүүр баавгай орж иржээ. Баавгайг нас бие гүйцсэн гэж тодорхойлсон бөгөөд аймгийн мал эмнэлгийн газрынхан хамгаалалтад авч, нийслэлээс мэргэжилтнүүд дуудаад байгаа аж.
Сануулахад, хоёр хоногийн өмнө мөн Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дүгээр гармын ойролцоо баавгайн бамбарууш орж ирсэн. Түүнд шинжилгээгээр ямар нэгэн өвчин илрээгүй ба биед нь ямар нэгэн шарх сорвигүй байсан тул холбогдох албаныхан судлаачидтай зөвлөлдсөний үндсэн дээр байгальд нь буцаан тавьсан.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
bitgii alchihaarai daa!!baigalid ni tabibal bayarlah bna!
Ye evii amitan hairlah ni tom buyan shuu
Эрх баригчдын буруутай шийдвэрээс болж гадна дотны нөхдүүд Байгаль орчноо сүйтгээд уух ус нь татарч хоол хүнс нь олдохоо болсон болохоор ан амьтад аргагүйн эрхэнд бууж ирж бна ш дээ.өрөвдмөөр юмаа