Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг, Дуут нууранд 1000 орчим хун чуулж байна.
Хун шувууд тухайн жилийн онцлогоос хамаараад Дарьганга сум тойрсон олон нууруудын аль нэгэнд олноор чуулдаг бөгөөд энэ жил Дуут нууранд чуулж буй аж. Сүхбаатар аймгийн Дарьгангын Ганга, Холбоо нууранд гол төлөв хунгийн чуулган болдог ч энэ жил Дуут нууранд бороо хур их орсонтой холбоотойгоор хун чуулж буй бололтой.
Хунгууд хол нисэхийн өмнө хийдэг энэхүү чуулганаараа алс хол нисэх бэлтгэлээ базааж, бага залуу нэгэндээ хол нисэх дадлага олгодог гэж судлаачид үздэг байна. Шувууд буцахдаа олон мянган км зам туулж, хүнд бэрхийг даван туулдаг ажээ.
Т.Амараа
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
goy ym be