“Сентерра Гоулд” компани Монгол дахь бизнесээ орхин гарч буйгаа мэдээлсэнтэй зэрэгцэн “Гацуурт” ордтой холбоотой асуудал анхаарал татаж буй. "Гацуурт"-ын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах тогтоолыг УИХ 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр гаргаж, Засгийн газрын эзэмших хувь хэмжээ 34 хувь байх тогтоолыг 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр УИХ-аар баталсан байдаг.
Гэхдээ хууль тогтоох дээд байгууллагын нэг жилийн зайтай гаргасан дээрх хоёр шийдвэрийн талаар товч, тодорхой мэдээлэлтэй хүмүүс албаны түвшинд цөөн байгаа юм.
Тэгвэл тогтоол батлах үед УИХ-ын дарга байсан З.Энхболд “Сентерра Гоулд” компани, “Гацуурт” ордтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Миний гарын үсэгтэй тогтоол бий. Хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэй. Монголбанктай гэрээ хийснийх нь дараа УИХ-ын тогтоол гарсан. Нарийн зүйл санахгүй байна. Компанийн эзэн хэн байх хамаагүй. “Гацуурт” ордод 50 тонн алт бий. Жилд таван тонныг олборлоно гэж бодоход 10 жил ашиглах нөөц бий” гэжээ.
Харин УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын хувьд “Сентерра Гоулд” компанитай холбоотой асуудлаар нарийн мэдэж байгаа зүйл алга гэсэн хариултыг өгөөд байгаа юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 8 )
Монголын хамаг баялагыг цөлмөж хаячихаад үндэстэн дамнасан корпорацууд нэг л өдөр Монголыг хоосруулаад л гараад явна шүү дээ.Үүнд хэн хохирох вэ Монгол улс л хохирно
Ямартаа ч эх орны баялагииг авч үлдэх сэтгэлтэй хүн дээ та ч тэмц иргэд бид ч тэмцэх болно
hondlongiin
сумъяабазар сайд нь мэдэхгүй бол одоо хэн мэдэх вэ
уул уурхайн сайд уул уурхайнхаа талаар нарийн мэдэхгүй гэдэг нь юу гэсэн үг вэ хэн мэдэх вэ
Хүмүүст таалагдах гэж ярьдаггүй болохоор З.Энхболдод зарим нь дургүй байдаг юм.Гэхдээ газрын баялагаа гадныханд алдчихгүйн төлөө байдагт нь том талархдаг.
1910 20 30 40 50 60 70 80 90 онд хэвлэгдсэн түүх уран зохиол газар зүй толь бичиг хууль атласнаас бүрдсэн маш ховор чанар сайн номнуудтай номын сан зарна .95123505.
Ажлаа мэдэхгүй, боловсрол байхгүй, хэл мэдэхгүй, төрийн ажлыг нэг ч хоног хийж үзээгүй тэгээд их шуналтай ийм тэнэг бөхчүүдийг улс төрд дахин сонгож болохгүйг анхаар.