"Эрдэнэс Тавантолгой ХК-ийн "1072 хувьцаа мэдээллийн төв” энэ оны тавдугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан. Уг төв байгуулагдсанаар иргэд олон нийт бодитой эх сурвалжаас мэдээлэл шууд авах, санхүү хөрөнгийн зах зээл, үнэт цаас, хувьцааны талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжууд нэмэгдээд байгаа гэж компанийн зүгээс мэдэгддэг.
Тэгвэл тус төв өнгөрсөн 7 долоо хоногийн баасан гарагийн байдлаар нийт 15.856 иргэнд оффис дээрээ зөвлөгөө өгч, 2800 иргэнийг сургалтад хамруулж, 1800-1072 лавлах утсаар 47.408 иргэнд мэдээлэл өгч, "1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн албан ёсны фэйсбүүк пэйж хуудсаар дамжуулан 521.900 иргэнтэй харилцжээ. Мөн 7 хоног бүрийн лхагва гарагийн 13:30 цагаас танхимдаа сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж хэвшсэн байна. Цаашид сургалтын давтамж, хамрах хүрээг нэмэгдүүлэн ажиллана гэдгээ тус төвийн зүгээс мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
muu hunii gart erh medel tovlohoor ard tumnee tovgoor gutaaj bna
ARD TUMNEE YALGAJ HARTSAJ BAIGAA N TOVGOOR GUTAAJ BUIN SHINJ TIIM ERHMUUDIIG AALZNII DAITAI UNELEED YU GEH VE