Монголбанкнаас баталсан шинэ журмын дагуу иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар тогтоосон. Энэхүү журам ирэх 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс албан ёсоор хэрэгжихээр болоод байна. Гэхдээ ипотекийн зээлээс бусад зээлд дээрх шийдвэр үйлчлэх юм.
“Иргэдийг хэтэрхий их өрөнд оруулахгүйн тулд бид дээрх шийдвэрийг гаргасан. Өр, орлогын харьцаагаа тэнцвэржүүлэх нь өрхийн амьжиргаанд нөлөөлнө” гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ярьсан юм.
Аливаа иргэн татварын дараах орлогынхоо хамгийн ихдээ 70 хувийг зээлийн үндсэн болон хүүний төлбөрт төлөхөөр болжээ. Ирэх оны эхний өдрөөс хэрэгжих энэ шийдвэр одоо зээлтэй байгаа иргэдэд хамаарахгүй бөгөөд нэгдүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн шинээр зээл авах, зээлийн нөхцөлөө өөрчлөх иргэдэд хамаатай юм. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт зээлийн өсөлт 17.7 хувьд хүрсэн ч 11 нэгж хувийг зөвхөн хэрэглээний зориулалттай зээл бүрдүүлж байгаа аж. Ялангуяа сүүлийн долоон улирал дараалж хэрэглээний зээл нэмэгджээ.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Хүүгээ бууралахгүйл бол ямарч ялгаа байхгүй эсрэгээрээ банкуудад муу олишорох байхдаа.