5 сая төгрөгийн 20 азтан тодорлоо

2018 оны 10 сарын 22

Өчигдөр буюу   аравдугаар сарын 21-ний  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2018 оны  есдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны аравдугаар сарын 20-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 21,244,001 баримт  хамрагдсанаас:

5 сая төгрөгийн 20

1 сая  төгрөгийн 215

200 мянган төгрөгийн 1895

50 мянган төгрөгийн  19237 баримт тохиролд таарч, нийт 21,368 иргэн азтан боллоо. Супер азтан тодорсонгүй.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top