БАЛГАС гэгдсэн барилга “GALLERIA ULAANBAATAR” болж, үүдээ НЭЭЛЭЭ

2018 оны 10 сарын 23

Төрийн ордны  зүүн талд байрлах, бидний хэлж заншсанаар  “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн байр БАЛГАС болоод олон жил өнгөрсөн. Харин "Таван богд" групп уг барилгын туурийг яг л 1929 оных шиг түүхэн дурсгалт байдлаар нь сэргээн засварлаж, барилга босгосноор, худалдаа, үйлчилгээний  “GALLERIA  ULAANBAATAR” төв үүдээ нээгээд буй юм. Хувьсгалаас хойш шинэ нийгэм үнэртсэн ерээд оныг хүртэл Монголын ном хэвлэлийн үйл ажиллагааг дангаар эрхлэн гүйцэтгэж байсан хэвлэх үйлдвэрийн байр БАЛГАС байхаа больж, үүдээ нээсэн нь таатай үйл явдал юм.

Хэвлэх үйлдвэрийг хэрүүлийн алим болгосон нь

1929 онд хэвлэлийн комбинатын зориулалтаар ашиглалтад оруулж байсан,  5244 м2 талбай бүхий 2 давхар барилга ашиглалтын шаардлага хангахгүй олон жил болохдоо улс төрийн чанартай “хэрүүлийн алим” болж байсан түүх бас бий. 2003 онд Д.Сүхбаатарын нэрэмжит тус Хэвлэх үйлдвэрийг газартай нь, “Улаанбаатар таймс” сонинтой цугт нь хувьчилна гэсэн шийдвэрийг тухайн үеийн нийслэлийн удирдлага гаргаж байв. 2008 онд Нийслэлийн өмч хувьчлалын комисс Хэвлэх үйлдвэрийн байр болон сонины газрыг менежмэнтийн багт хувьчлалаар шилжүүлсэн байдаг. Ийм шийдвэр гарснаас хойш 3 жилийн дараа буюу 2011 оны тавдугаар сарын 4-ний өдрийн Нийслэлийн өмч хувьчлалын комиссын хурлаар “Улаанбаатар таймс” сонины өмч хувьчлалын үр дүнг хэлэлцэж, менежментийн багийн хувьчлалыг хүчингүй болгож байсан тухай мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа нэгэнтээ үлджээ. Д.Сүхбаатарын нэрэмжит Хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой маргаан хуулийн байгууллагын босго давж, МАХН-ын дарга Н.Энхбаяр, нийслэлийг удирдаж байсан Т.Билэгт, Т.Бадамжунай нарын  улстөрчид нэр холбогдож, зарим нь шалгагдаж байсныг та бид мэднэ. Тиймээс илүү олныг нурших хэрэггүй биз ээ.


Гол нь өв соёлын хувьд үнэ цэнэтэй, өгүүлэх түүхтэй барилга түүхэн дурсгалт өнгө төрхөөрөө эргэн мэндэлж, нийслэлийн өнгө зүсийг нэмж, бас нэгэн нэрийн хуудас болон сүндэрлэж буй нь сайхан хэрэг юм.

Монголчууд л эзэн байх “эрхтэй”

Уг барилгад үйл ажиллагаа явуулж байсан Монголын анхны хэвлэх үйлдвэрт үе үеийн тэргүүлэх сэхээтнүүд, бичиг хэргийн хүмүүс, хөдөлмөрч хичээнгүй ажилтнууд ажиллаж байсан. Тиймээс ч  энэ барилга Монголчуудад л байх ёстой. Гэтэл гурван жилийн өмнө буюу 2015 онд хэвлэх үйлдвэрийн барилгыг дуудлага худалдаагаар зарж, Абдул Карим гэх гадаад эр 24 тэрбум төгрөгөөр авсан тухай мэдээлэл цацагдаж байв. Тэрбээр нээлттэй дуудлага худалдааны үеэр 24 тэрбум төгрөгөөр худалдан авах санал гаргасан ч, татгалзсан байдаг. Монголын нийгэм, олон нийтийн зүгээс анхны хэвлэх үйлдвэрээ хэн нь ч мэдэгдэхгүй гадны хүнд өгөх гэлээ гэсэн хандлага хүчтэй байсан нь, түүнийг ийм шийдвэр гаргахад нөлөөлснийг үгүйсгэх аргагүй.

Ингээд улсын эдийн засагт жин дарах нөлөөтэй “Таван Богд” групп 23.85 тэрбум төгрөгөөр хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдан авч, 2016 оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. 16 охин компани, 3 хөрөнгө оруулалттай компани, 4 бизнес нэгж, нийт 11,000 гаруй ажиллагсадтайгаар бизнесийн салбар бүрт тэргүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж буй “Таван богд” групп Монголын анхны хэвлэх үйлдвэрийн байрыг шинэ зуунд шинэ өнгө төрхтэйгөөр, үүдийг нь нээснийг дахин тодотгоё.

Ер нь хийж бүтээх эрмэлзэл дүүрэн үндэсний компаниудынхаа урмыг хугалалгүй,  ажиллах орчин нөхцлийг нь бүрдүүлэх нь эргээд эдийн засагт, нийгмийн амьдралд тустай гэдгийг төр засгийн холбогдох байгууллагууд ойлгож, хэрэгжүүлэх нь зөв  санагддаг. Олон жил нийслэлийн төвд балгас болж, хүмүүст адлагдаж байсан хэвлэх үйлдвэрийн барилгыг шинээр босгосон "Таван Богд" группийн үүх түүх 23 жилээр хэмжигдэнэ. Тус группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан эрхэм “1995 онд Монголын хамгийн өндөр оргил уулсаа  бэлгэдэн “Таван Богд” нэртэй компани үүсгэн байгуулж, Японы “FujiFilm” корпорацийн гэрэл зураг боловсруулах лабораторийг оруулж ирэн, бизнесийн гараагаа эхэлж байсан билээ. Тэгвэл өдгөө олон салбар компаниуд өөрсдийн салбар бүртээ тэргүүлэн, гадаад дотоодын худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, зочид буудал, аялал жуулчлал, нийтийн хоол,  банк санхүүгийн  салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн, ололт амжилт дүүрэн,  ирээдүйдээ итгэлтэй урагшилж явна” хэмээн өгүүлсэн байдаг.

“GALLERIA ULAANBAATAR”-д тавтай морил!

Үүх түүх агуулсан өмнөх хэв маягаа шинэ өнгө төрхтэй хослуулсан “GALLERIA ULAANBAATAR” төвийг та энэхүү зургуудаас харж байна. Тус төвд “Таван богд” группийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулах юм. Улс орны нүүр царай болох бүрэн боломжтой ноос ноолуурын салбарт тэргүүлдэг “Говь”, “Гоёо” брэндүүд энд бий.



Мөн тус төвд Пицца хат, KFC, Хаан банк, Little Sheep Hot pot рестароны дэлхийн хамгийн том салбар, сувинер хаусын өргөтгөсөн салбар дэлгүүрүүд  гэхчлэн нийслэлийн иргэдэд хүрч үйлчлэх олон үйлчилгээ байхаар төлөвлөгдсөн. Өдгөө үйл ажиллагаанууд нь эхлээд байна. Барилгын нэгдүгээр давхарт үйлчилгээний газрууд ажиллаж эхэлсэн бол хоёрдугаар давхрын үйл ажиллагаа тун удахгүй нээгдэнэ гэж байсан.

Уг төвд  2500 метр квадрат талбай бүхий ноолууран хувцасны дэлхийн хамгийн том дэлгүүр үүдээ нээж буй нь Монголчууд төдийгүй гадаадын жуулчдыг татсан шийдэл болж буйг тодотгоё.

Түрүүн хэлсэнчлэн дэлхийн хамгийн том халуун тогооны ресторан болох  Little Sheep Hot Pot Mongolia салбар 500 хүний суудалтай нээгдэх нь нийслэлчүүдийн хувьд таатай мэдээ юм. Ер нь хотын төв цэгт, үйлчилгээний байгууллагуудын нэгдсэн төв ийнхүү үүдээ нээсэн нь Монголыг зорин ирэх жуулчдад жилийн дөрвөн улирлын турш дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх  нөхцлийг бий болгож байгаа юм.


Үйлчилгээний төвийн хажууд 90 машины зогсоол байгуулж байгаа аж. Мэдээж үйлчлүүлэгчдийн хувьд ая тухтай үйлчлүүлэхийн тулд машинаа хаана зогсоох вэ гэдэг асуудал гол байдаг учраас, энэ нь “GALLERIA ULAANBAATAR”-ыг зорих бас нэг үндэслэл болох биз ээ.

Э.Болор

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
б(202.131.238.98) 2018 оны 11 сарын 14

Абдул Карим д өгөх байсан юм. 68 давхар МОНГОЛЦАМХАГ барих байсан юм. манайхан баалсаар байгаапд буцаалгаад одоо 3-4 давхар хөгийн юм хийчээд байгаа нь

0  |  0
ganaa(139.5.216.171) 2018 оны 11 сарын 13

tavanbogd gruppiin ht olond iluu ih amjilt husie goe bolson bailaaa iim humuusee tur demjih heregtei. Arhi hiihgui gazar nutgaa uhahguigeer yum hiij bolood b.a

0  |  0
иргэг(202.126.89.76) 2018 оны 10 сарын 24

мундаг юмаа.ийм сайхан бүтээн байгуулалт хийж байгаа бизнёсмэнг дэмжээсэй билээ.авилгал улсын мөнгөнөөс идэж баяжсан баячуулыг хатуу шүүгээсэй билээ.таван богдыхонд амжилтын дээдийг хүсмээр бнаа

0  |  0
Zochin(213.127.86.165) 2018 оны 10 сарын 23

Mongoliin buh delguur ,emneleg , alban gazruudad orhod hool unerteed mash muuhai baidag ,ene goy gazart hool bitgii unerteesei

0  |  0
ЧИНГИС(124.158.113.11) 2018 оны 10 сарын 23

ок ок ок ок ок ок ок ок ок ок ок ок о кккккк

0  |  0
Top