Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 486,481 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, дөрвөн хувьцаат компанийн хувьцааны ханш буурлаа. Гурван компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Фронтиер Лэнд Групп" ХК болон "Хөвсгөл Алтандуулга" ХК -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" ХК болон "Монголын цахилгаан холбоо" ХК -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Энэ өдөр "TOP 20" индекс 0.58 хувиар өсч 20347.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 430 гаруй тэрбум төгрөг боллоо гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )