“Нээлттэй нийгэм форум”-аас ТӨСӨВ-ийн хэлэлцүүлэг хийнэ

2018 оны 10 сарын 24

Ирэх оны төсвийн зардлыг хумихгүй бол төсвийн төсөлд хориг тавина гэдгээ Ерөнхийлөгчийн зүгээс мэдэгдээд буй. Түүнчлэн улстөр, эдийн засгийн хүрээнд төсөв тойрсон сэдэв ид халж байна. Тэгвэл “Нээлттэй Нийгэм Форум”-аас бодлого боловсруулагчид, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн дунд  ирэх оны төсөвтэй холбоотой сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

“Монгол Улсын 2019 оны төсвийн орлогын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг маргааш буюу 25-ны өдөр  “Нээлттэй нийгэм форум”-ын хурлын танхимд болох юм.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top