Булган, Дархан-Уул, Орхон аймгуудад "Хөрөнгийн зах зээлийн нээлттэй өдөрлөг" болсон байна. "Монголын хөрөнгийн бирж"-ээс орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх ажлын хүрээнд зах зээлийн зохицуулагч болон мэргэжлийн байгууллагууд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай хамтран уг арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.
Орон нутгийн дараагийн өдөрлөг Увс аймагт энэ сарын 24, 25-нд, Баян-Өлгий аймагт 27-ны өдөр, Ховд аймагт 29, 30-ны өдрүүдэд болох аж. Өдөрлөгийн хүрээнд хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулахаас гадна "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, арилжааны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
УБ хотынхон хэзээ,хаана,яаж шалгуулж болох вэ? Тодорхой мэдээлэл авяа.