Дэлхийн хамгийн хямгач, гар чангатай тэрбумтнаар Уоррен Баффетийг нэрлэх нь бий. 88.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр АНУ-ын толгой баячуудын гуравт бичигдэж буй 88 настай Уоррен Баффет өөртөө хүртэл гар татдаг. Тэр 1958 онд 31.500 ам.доллараар худалдан авч байсан Небраска мужийн Омаха хотод байдаг байшиндаа одоо ч амьдардаг.
11 настайдаа анхны хөрөнгө оруулалтаа хийсэн гэгддэг тэрбээр “Би олон байшин, автомашинтай байя гэж огт боддоггүй” гэж хэвлэлд өгүүлсэн байдаг. 1970 онд Калифорни мужид амралтын байшин худалдан авахдаа 150 мянган ам.доллар зарцуулсан нь өөртөө зориулсан хамгийн том бэлэг гэнэ.
2006 онд худалдан авсан Cadillac DTS-ээ найман жил унасны дараа Cadillas XTS –ээр сольсон. Одоо ч 44.600 ам.долларын үнэтэй энэ машины унасаар байгаа.
Үнэтэй ухаалаг утаснаас татгалзаж гар утасны анхны загварыг шахуу одоо хүртэл барьсаар яваа. Хувцаслалтын хувьд 20 орчим л хүрэмтэй гэнэ. Гэхдээ бүгдийг нь Хятадын Madame Li-гээр оёулдаг ажээ.
Үсээ 18 ам.доллараар засуулдаг. Өглөө бүр Mcdonalds-аар хооллодог. Гэхдээ хэзээ ч захиалгын дүн нь 3.17 ам.доллараас давж байгаагүй юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 14 )
Гобсек гэдэг хүн байна.
mcdonaldaas 3.17-oor hoollodog gene uu, yamar hool n tiim hyamd yum bol doo kk
Энэ нэг л бишээ . Буруу л байна даа .
hovorhon mundag hun bna daa. manai bayachuud suraltsmaar yum
amidral bol zorilgo bish!!!
мөнгөнд сэтгэл нь бүрэн ханасан хүн ийм болдог байх л даа
Өөртөө гар татдаг мөртлөө буяны үйлс болон ажилтнууддаа өгөөмөр нэгэн гэнэ лээ.
Mundag baina
Омаха дахь байшингаа авсанаасаа хойш нийтдээ 40 сая $ аар засаж, тохижуулан 5 ч удаа томоохон өөрчилөлт, өргөтгөл хийсэн . Мөн хөрөнгийнхөө 95% ыг буяны үйлсэд зориулан 4 хүүхэд тус бүрдээ 1 тэрбум $ бэлнээр өгсөн хүн дэ.
Хорголоо тоолсон хог вэ.
iim l bh n zov
Хэдэн тэрбум -г буян хандив хийж зарцуулсан -г бич!