Монголбанк алт худалдан авах үнээ нэмэгдүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

Монголбанк өнгөрөгч есдүгээр сард нэг грамм алтыг 95.4 мянган төгрөгөөр худалдан авч байсан бол энэ сараас эхлэн 101.06 мянган төгрөгөөр худалдан авах болжээ. Энэ нь алт тушаалтыг нэмэгдүүлэх хөшүүрэг гэж үзэж байгаа аж. Монголбанк энэ оны эхний есөн сарын байдлаар нийтдээ 14.3 тонн алт худалдан аваад байна.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны мэдээллээр алтны нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд алтны 41 шороон ордын 4521,6 кг нөөц, таван үндсэн ордын 18697,9 кг нөөцийг эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн хүлээн авчээ. Ингэснээр Монгол Улсын алтны нөөцийг 23.2 тонноор нэмэгдүүлсэн гэж салбар яамныхан үзэж байгаа юм.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
enkh(192.82.64.46) 2018 оны 10 сарын 26

монгол банк өөрчилсөн юм биш дэлхийн зах зээл дээр алт өссөн монгол банк лондонгын биржийн спот ханшаар авдаг болоод удаж байгаа

0  |  0
Хайдо(202.9.42.24) 2018 оны 10 сарын 26

Алт 1080-аад градуст хайлдаг.Түүнийг цэвэрлэхэд харьцангүй хялбар .99,999% цэвэр болгоход /зоны/ хэсэгчилсэн хайлуулатын арга тохиромжтой.Гэвч манайхан гадаадад захиалан цэвэрлүүлж байгаа нь энэ аргыг мэддэгүй баймааргүй юм.Аливаа юманд шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглаж байх нь маш их хэмнэлтэй үр дүнтэй ашигтай байдагийг эрхэм дарга нар анхаараачээ.

0  |  0
Top