Унгарын “МЕЧЕКЕРЦ” компани манай газрын ховор элемэнтийг сонирхож байна

2018 оны 10 сарын 26

Унгар  улсын “МЕЧЕКЕРЦ” ТӨХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн захирал ноён Чичак Иожэф  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүтэй уулзахдаа манай газрын ховор элемэнтийн салбарыг сонирхож буйгаа илэрхийлжээ.

“МЕЧЕКЕРЦ” ТӨХК анх 1956 онд ураны хайгуул олборлолтын чиглэлээр байгуулагдсан бөгөөд улмаар геотехнологийн эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж, ураны баяжмалын олборлолт, уурхайн нөхөн сэргээлт, эрдэс баялгийн нөөцийн үнэлгээ зэрэг төслүүдийг хэрэгжүүлсэн Унгар улсын үндэсний хэмжээний компани аж. 

Ноён Чичак Иожэф  “Хоёр улсын геологийн салбар хамтран ажиллаж байсан арвин түүхтэй. Цаашид хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, газрын ховор элементүүдийг судлах сонирхолтой байна. Тиймээс хамтын ажиллагааны төсөл боловсруулж, энэ хүрээнд Унгарын Засгийн газраас дэмжлэг үзүүлэх боломжтой. Унгарын эдийн засаг, гадаад хэргийн яамны дэргэдэх Экзим банкнаас шаардлагатай тохиолдолд санхүүгийн үйлчилгээ үзүүлж болно. Мөн Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 дүгээр сард болох бөгөөд тодорхой төсөл дэвшүүлбэл дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлсэн байна.

Тус компани өмнө нь  манай улсад вольфрамын ордын судалгаа хийж байсан бөгөөд одоогоор УУХҮЯ болон “Монгол Ус” ТӨҮГ-тай геологи уул уурхай болон усны салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Хоёр орны Засгийн газрын дэмжлэгтэйгээр компани хооронд тодорхой төслүүдийг хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтойг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү онцлоод тухайн төсөл нь хоёр талд эдийн засгийн чухал ач холбогдолтой байх ёстойг тэмдэглэжээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.112.39) 2018 оны 10 сарын 27

TSOMIIN FIZIKCH DARGA HUN HOERIIN ALI AGUU HUN BE

0  |  0
zochin(59.153.112.39) 2018 оны 10 сарын 27

EVREI GARALTAI ERDEMTNEES BOLJ GERMANCHUUD BID NAR EVREICHUUDEES ILUU UHAANTAI GEDEG BOLSON

0  |  0
шижир(103.9.90.53) 2018 оны 10 сарын 26

Хан ресурс

0  |  0
Top