Анх 1895 онд ах дүү Люмьер Парисын үзэгчдэд “Ла Сиотод галт тэрэг ирсэн нь” хэмээх анхны кино үзвэрээ толилуулснаар кино урлагийн албан ёсны анхны шанг татсан гэж дэлхий дахинаа үздэг. Өртөөнд галт тэрэг ирж, зорчигчид бууж сууж буйг харуулсан 50 секунтын кино дүрснээс айж ширвээтсэн үзэгчид танхимаас зугтан гарч байсан гэдэг. Үүнээс 100 гаруй жилийн дараа 593 минут буюу 9.8 цаг үргэлжилсэн уран сайхны кино бүтээгдэж, (Evolution of Filipino Family, 2005) үзэгчдийн хүртээл болж байжээ.
1960-1980 он. Энэ цаг хугацааг Монголын төр засгаас кино урлагийг хамгийн бодитойгоор дэмжиж байсан түүхэн үе гэж хэлж болно. Олон арван уран бүтээлч, инженер техникийн ажилтнуудыг ЗХУ-ын Москва, Ленинград хотын Кино урлагийн дээд сургуульд боловсрол эзэмшүүлсэн нь Монголын кино урлагийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах залуу боловсон хүчнийг бэлтгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал тэдэн дунаас кино найруулагч, зураглаач Б.Балжинням, найруулагч Б.Нагнайдорж, Ж.Сэлэнгэсүрэн, зураглаач Л.Шаравдорж, Д.Баттулга, Н.Зундуй, Г.Маш нарын зэрэг Монголын дэлгэцийн урлагт алдар цуутай олон хүмүүс төрсөн.
Улс үндэстэн бүрийн соёлын илрэл тухайн цаг үеийн байдлыг харуулсан гэрэл зураг, дуу, дүрс бичлэгийг хадгалж, хамгаалан авч үлдэх, дахин давтагдашгүй бүтээлүүдийг олон нийтэд суртачлан таниулах, ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилгоор Парис хотноо 2005 онд зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн нэгдсэн хуралдаанаар жил бүрийн аравдугаар сарын 27-ны өдрийг “Кино, дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр” болгон зарлажээ.
Тэр цагаас хойш Архивын ерөнхий газар 5 дахь жилдээ буюу 2014 оноос эхлэн жил бүр энэ өдрийг онцлон тэмдэглэж байгаа юм.
Энэ хүрээнд Архивын ерөнхий газрын кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив 35 мм-ийн хальсан дээр хадгалагдаж буй Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг болох “Мандухай сэцэн хатан” уран сайхны киног дэлгэцэнд гаргаж, үзэгч олны хүртээл болсны 30 жилийн ойд зориулан архивын баримт, гэрэл зураг, биет үзмэр, киноны уран бүтээлчдийн гар бичмэл, гар зургийн үзэсгэлэн, уран бүтээлчдийн уулзалт, ярилцлагыг өнөөдөр /2018.10.26/ зохион байгууллаа.
"Мандухай сэцэн хатан" киноны гол дүр, Мандухай хатны дүрийг бүтээсэн Монгол Улсын ардын жүжигчин Намсрайн Сувдын сэтгэгдлийг та бүхэнд хүргэе.
-Өнөөдөр Олон улсын дүрс, дуу, бичлэгийн архивын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулж "Мандухай сэцэн хатан" кино дэлгэцнээ гарсны 30 жилийн ойг тэмдэглэж байна. Архив гэдэг бол түүхийг баримтжуулж, хойч үед үлдээж өгдөг газар. Энд зөвхөн архивын газрын ажилтнуудаас гадна хэрэглэгч, иргэд, үзэгчид, оюутнууд оролцож байгаад маш их баяртай байна. Архивын ажилчдын ур чадвар, хариуцлага өндөр ч гэлээ хэрэглэгчдийн хариуцлага мөн өндөр байх ёстой. Тийм ч учраас энэхүү баярыг тэмдэглэн, кино бүтээсэн хүмүүсийг нэг дор цуглуулсанд талархаж байна. Энэ бол бидний түүхэндээ хандаж буй соёл юм. Өнөөдөр энд "Мандухай сэцэн хатан" киноны зураг авалтын туршид ажиллаж байсан жолоочоос авахуулаад эвлүүлэг, дуу бичлэг, гүйцэтгэх зураач, гэрэлтүүлэгч гээд арын албаны багийнхан маань бүгдээрээ ирсэн байна. Энэ хүмүүсийн хүчинд манай кино бүрэн бүтэн гарч, үзэгчдэд хүрсэн. Мандухай хатны дүр бол миний хамгийн хайртай дүр. Болсон хэсэг ч бий, чадал минь хүрээгүй хэсэг ч бий. Гэхдээ энэ дүр миний уран бүтээлийн амьдралын нэгээхэн хэсгийг эзэлж байдаг. Тийм учраас энэ бүтээлдээ, бүтээлд оролцсон бүх хүмүүст баярлаж, талархаж явдаг. Мөн бидний бүтээлийг үзэж, үргэлж сэтгэлийн тэнхээ өгч байдаг үзэгч олондоо бас баярлалаа гэж хэлье.
Батмөнх даян хаан. Ард түмэнд бүтээсэн дүрээрээ хайрлагдсан, Монгол Улсын Гавьяат жүжигчин Жамсрангийн Сүххуяг:
-30 жилийн өмнө би яг 27 настайдаа энэ кинонд тоглож байлаа. "Мандухай сэцэн хатан" киног манай уран бүтээлчид хоёр жилийн хугацаанд хийсэн. Тэр хоёр жилийн хугацаа миний амьдралыг их өөрчилсөн. Тэр үе одоо надад бүгд ил тодхон санагдаж байна. Хамт ажиллаж байсан хамт олон маань ихэнх нь цугласанд сэтгэл маш их хөдөлж, өөрийн эрхгүй нулимс гарч байна. Дөнгөж сургууль төгсөж байсан миний амьдралд том алхам болсон бүтээл. Уран бүтээлийн гараагаа энэ киногоор тавьсан. Манай кино чинь хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй багтай байлаа. Зөвхөн кино групп гэхэд л 250 хүнтэй ажиллаж байсан. Энэ сайхан уран бүтээлийг бүтээсэн найруулагч болон жүжигчдээ эргэн дурсахад сайхан байна. Кино, уран бүтээл, дуу, дүрс мөнхийн хадгалагдаж үлдэх нэг том үндэс нь архив. Архив бидний бүтээлийг олон зуун жил хадгалж, хойч үедээ үлдээж байгаа нь уран бүтээлч бидний амьдралыг мөнхийн болгож байна гэж бодон, өнөөдөр энэ үйл ажиллагааг зохиож байгуулж байгаад талархаж байна.
Энгүд отгийн Цоросбай Чинсангийн охин, XV зууны үед Монголын төрийн эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө тэмцсэн төрийн зүтгэлтнүүд дотроос шалгарсан биет хүн Мандухай цэцэн хатны амьдрал, үйл хэргийг харуулсан кино туульсийн бүтээл. Залуу бүсгүй Мандухай улс төрийн ээдрээт явдлын дунд өсч бойжин, Монгол түмний хувь заяаны төлөө тууштай тэмцэгч болдог.
"Мандухай сэцэн хатан" бүтээл нь 2000 онд "Өнөөдөр" сониноос нэрлэсэн XX зуунд бүтээгдсэн Монголын шилдэг 10 киноны нэгээр шалгарч байсан юм.
"Мандухай сэцэн хатан" киноны уран бүтээлчид:
Түүнчлэн туслах дүрээс гадна кино багийн олон арван хүмүүс тус бүтээл дэлгэцнээ амилахад үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
"Мандухай сэцэн хатан" киноны 30 жилийн ойд зориулсэн үзэсгэлэн 2018 оны аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 09-ний өдөр хүртэл олон нийтэд нээлттэй.
Сэтгэгдэл ( 14 )
Үнэхээр сор болсон бүтээл шүү. Дахин дахин үзээд баймаар, хөгжмиий нь байнга сонсоод баймаар. Уран бүтээлчиддээ урт насалж удаан жаргахыг ерөөе.
Бидний монголчууд бие биендээ урмын үг хайрлаж сурах сан. Ахмадууд маань ийм л сайхан хүмүүс байсан шүүдээ. Монголын түүхэн кинонуудаас манлайд нь байдаг. Уран бүтээлчдэд нь аз жаргал, амар амгалангийн ерөөл өргөе. Та нарыг хүндэтгэдэг, биширдэг олон түмний тань нэг байна.
Унэхээр мундаг кино болсон
Manduhaigaas hoish neg ch oligtoi hiisengui dee!!
Manduhaigaas hoish neg ch oligtoi hiisengui dee!!
Jinhenemongol kino nii shildeg ni bas jinhene oduud gedeg chin end bn
Balai kino, zohiomol tuuheer hiisen hamgiin balai kinonii oromtsog. Jujuglel bol but baihgui.
Jinhene goy kino. Jinhene oduud togloson kino. Uneheer goy kino hiij bsan. Buh jujigchded az jargal huseye. Sukhhuyag mundag jujigchin.mash goy togloson shuu
darga bolool tom gedestei bolson bnshdeeeee
Маш сайхан бүтээл болсон. Хэд ч үзээд уйдамгүй кино