Зэрлэг амьтны хил дамнасан хууль бус худалдааг бууруулах төсөл хэрэгжиж эхэллээ

2018 оны 10 сарын 29

Лондоны амьтан судлалын нийгэмлэг нь Их Британий Засгийн газрын санхүүжилтээр “Зэрлэг амьтны хил дамнасан хууль бус худалдааг бууруулах, хил орчмын иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” төслийг Гаалын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж эхлээд байна.Тус төсөл нь 2018-2021 онд хэрэгжих бөгөөд Замын-Үүд дэх Гаалийн газар болон зэрлэг амьтны эд, эрхтэн, бүтээгдэхүүн хууль бусаар хил нэвтрэх эрсдэл бүхий хоёр хилийн боомтод төвлөрөн үйл ажиллагаа явуулах аж.

Уг төслийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэгч тал болох Их Британий Хилийн албаны Эрэлч нохойн үндэсний багийн ерөнхий зааварлагч ноён Роберт Грэй, Их Британий Хилийн албаны CITES–ийн үндэсний багийн орлогч дарга ноён Гай Кларк нар  энэ сарын 22-30-ны өдрийн хооронд Монгол Улсын Гаалийн ерөнхий газарт албан айлчлал хийж байна. Айлчлалын гол зорилго нь Монгол улс, Их Британи улсын гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх улмаар зэрлэг амьтны хууль бус худалдааг бууруулах чиглэлээр цаашид хоёр талын хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлоход чиглэж буй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top