ТАНИЛЦ: Д.Эрдэнэбат сайд байхдаа ЖДҮ-ийн зээлийг СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ олгосон баримт!

2018 оны 10 сарын 29

Жижиг дунд үйлдвэрлэлийг /ЖДҮ/  хөгжүүлэх нь ядуурал, ажилгүйдлийг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн том ойлголт бий. Манай тухайд улстөрчид  энэ үндэслэлээр тулгуур хийж, жил бүр ЖДҮ-ийн салбарт хөрөнгө мөнгө хуваарилахдаа, харилцан адилгүй хэмжээгээр хувааж ирсэн. Энэ 2018 онд 97.8 тэрбум төгрөг хуваарилсан нь 2017 оныхоос 90 гаруй хувиар өссөн тоо байх жишээтэй. Тэгвэл өнөөдрийн тухайд ч ЖДҮ-д хуваарилах мөнгөний хэмжээ, зээлийг банк болоод сангийн альнаар нь дамжуулах вэ гэх асуудал улстөрчдийн өөр хоорондоо толхилцсон сэдэв хэвээрээ байна. Зэрэгцээд ЖДҮ-ийг дэмжих мөнгө улстөрчдийн ойр тойрныхны хувь бизнесийг дэмжих ХӨШҮҮРЭГ болж ирсэн талаар ид шуугиж буй.

УИХ дахь АН-ын бүлэг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор 5 хоногийн завсарлага аваад байгаа. ЖДҮ-ийг дэмжих зээл нь иргэдээ дэмжих зорилготой ч УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад эрх мэдлээ урвуулан ашиглаж, зээл олгосон, зээл авсан үйлдэл нь хөнгөлөлтэй нөхцөлтэй зээл завшиж, мөнгө угаасан байж болзошгүй байна гэж Д.Эрдэнэбат даргатай УИХ дахь АН-ын бүлэг мэдэгдсэн юм. Тэд УИХ дахь МАН-ын бүлгийн хэд хэдэн гишүүнийг нэр дурдан ярьцгааж буй. Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байгаа  чухал цаг үед УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтны энэхүү үйлдэлийг шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсөв хэлэлцэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлсэн.

Тэгвэл ийм байр суурь илэрхийлж суугаа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өөрөө  ЖДҮ-ийн зээлийг эрх мэдэл, давуу талаа ашиглан бусдад тараасан байж болзошгүйг илтгэх баримтууд ил болоод байна.  

Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд байхдаа ЖДҮ-ийг дэмжих хөрөнгө мөнгөнөөс СОНГОН ШАЛГАРУУЛАЛТТГҮЙГЭЭР ЗЭЭЛ ОЛГОСОН талаарх Сангийн яамны Улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг та харж байна.


Аж үйлдвэрийн сайдын 2015 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 64 тоот тушаалаар батлагдсан “Төсөл сонгон шалгаруулах хороо болон дэд хорооны журам”-ыг зөрчиж, ЖДҮХС-ийн өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс 2015 онд Аж үйлдвэрийн сайдын А/79 тоот тушаалаар 4 аж ахуй нэгжид 1 тэрбум 327 сая төгрөг, сайдын 108 тоот тушаалаар 4 аж ахуй нэгжид төсөл хэрэгжүүлэхэд нь 5 тэрбум 28 сая төгрөг, сайдын 183 тоот тушаалаар 1 тэрбум төгрөг, нийт 7 тэрбум 355 сая төгрөгийг  нэр бүхий иргэн,  аж ахуй нэгж, байгууллагуудад сонгон шалгаруулалтгүй шууд олгосон талаар албан шаардлагад өгүүлсэн байгаа юм.

Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдын хувиар тушаал гарган “Ораметалл” ХХК-ийн “Оюутолгойн хэрэгцээт өндөр хромт тээрмийн бөөрөнцөгийг үйлдвэрлэх төслийн санхүүжилт”-эд 1 тэрбум 377 сая төгрөгийг зээлийн эргэн төлөлтөөс шууд олгохоор шийдвэрлэсэн талаар баримтад дурджээ.

Аливаа төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Гэхдээ асуудлын гол нь сонгон шалгаруулалтгүйгээр, сайдын албан тушаалаа ашиглан, шууд тушаал гаргаж зээл олгосон асуудал анхаарлын гадаа үлдэх ёсгүй.  

Д.Эрдэнэбат сайдын тушаалаар, шалгуургүйгээр зээл авсан “Ораметалл” ХХК-ийг танилцуулахад 2004 онд сайжруулсан гангийн хайлшаар цутгах аргаар тээрмийн ган бөөрөнцөг үйлдвэрлэхээр байгуулагдсан. Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой, “Хөтөл”-ийн цемент, шохойн комбинат, “Бороо гоулд”-ын алтны үйлдвэрүүдэд тус тус бүтээгдэхүүнээ  нийлүүлэн ажиллаж ирсэн. Тэр дундаа “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Бороо”-гийн алтны үйлдвэрүүдийн байнгын харилцагч болж чадсан гэж компанийнхаа танилцуулгад онцолсон байгаа юм.

Мөн “Видү” ХХК, “Само Мах” ХХК, “Он энд Офф”, “Гетженероус” ХХК, “Сити Палас” ХХК, “Глобал аппарел лимитед” ХХК, “Мегамолл” ХХК, “Хүдэр мөнгөлөг” ХХК,  “Апиресурс”ХХК зэрэг компаниудад Д.Эрдэнэбат сайдын шийдвэрээр ЖДҮ-ийн зээл очжээ.

Сайдын ивээлд багтан сонгон шалгаруулалтгүй зээл авсан компаниудын мэдээллийг харахад “Сити Палас” ХХК нь барилгын компани аж.  “Апиресурс” ХХК-ийн тухайд зөгийн бал боловсруулах, савлах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.


Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдын хувиар өөрийн гарын үсгээ зурж баталгаажуулсан тушаалыг уншигч та харж байна. Тодотгоход, Үндэсний үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа урагштай сайн л байвал улсад хэрэгтэй. Бид үйлдвэрлэгч компаниудын нэр сүр, үйл ажиллагаанд халдах гээгүй. Харин шударга үнэнийг шаардаж суугаа Д.Эрдэнэбат дарга  хэрэг дээрээ хөшигний ард хууль бус шийдвэр гаргаж байсныг нь баталгаажуулсан Сангийн яамны Улсын ахлах байцаагчийн албан шаардлагад үндэслэн энэхүү мэдээллийг хүргэж байна.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bb(202.126.89.218) 2018 оны 10 сарын 31

Lalar ovgon

0  |  0
Bb(202.126.89.218) 2018 оны 10 сарын 31

Lalar ovgon

0  |  0
ан(202.9.40.29) 2018 оны 10 сарын 30

уул нь үнэнээр явбал үхэр тэрэгээр туулай гүйцэн гэж ярьдагсан ийм хүн бсн гэж үү

0  |  0
зочин(43.228.129.161) 2018 оны 10 сарын 30

наад хужаа нөхөрөө цаазал үхэж далд орвол таарна монголын төрийн гай

0  |  0
Zochin(50.242.241.241) 2018 оны 10 сарын 30

Erdeneb.. bol yabch sain hun bish, onoodor negiig yariad margaash hen negend hudaldahdaad tes hondlon um yariad yabdag l hun .. 2017 ond ulaanbaatarchuud metro r zorchog bolno gj yariad bsan hun mon bhaa

0  |  0
Зочин (64.119.19.89) 2018 оны 10 сарын 30

Энэ өвгөн чинь жигтэйхэн шударга, тэрийг ч энийг ч огцруулна гээд л байдаг . Сэтгэцийн асуудалтай юм биш үү? өөрийнхөө но г мэдэхгүй бусад хүмүүсийн асуудлыг шийдэх гээд чичрээд байдаг өвгөн байна.

0  |  0
догоо(66.181.164.222) 2018 оны 10 сарын 30

ЗАЙЛУУЛ ХЭДЭН ТӨГРӨГ АВСАН БАЙЛГҮЙ ДЭЭ.

0  |  0
Иргэн (112.72.11.102) 2018 оны 10 сарын 29

Үнэхээр ажиллаж байгаа. Дэмжихээр үйлдвэрүүдээ дэмжихэд болохгүй юмгүй. Эмнэлгийн барилгаа санхүүжүүлээд барихгүй мөртлөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгодог санхүүжилтээс аваад баячуудад зориулсан ямбатнуудын тансаг зэрэглэлийн төрсний дараах асаргаа сувилгааны газар сбайгуулах нь буруу. Ард иргэд чинь төрөх эмнэлэг хүрэлцээ байхгүйгээс болж төрөх гэж орилж байхдаа төрөхийн хаалгаар ороод.төрөөд нэг хоноод эмнэлэгээс гарч байна. Гэтэл сайд нь энэхүү эмгэнэлтэй байдлыг ашиглаж өөрийгөө баяжуулж, кармаа хотоо дүүргэж байдаг тэнэг МАНгар юмаа.

0  |  0
Хардаг Дагз(202.179.26.253) 2018 оны 10 сарын 29

Дагз өөрөө үүнийгээ өөрөөр ”харж байгаа нь” тодорхой! Сониноос ”ёндоорхож” ”хоржийдог” тангадуудтай адил ”хардаг нь” урдаас гаралтай үг хэллэг гэдгийг мэддэг болов уу!

0  |  0
Top