“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын зүгээс “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй зээл эзэндээ очихгүй байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын харилцан хамаарал бүхий компаниуд сонгон шалгаруулалт нэрийн дор хуваагаад авч байна. Олон нийтийн хяналт алга” гэсэн байр суурийг өмнө нь илэрхийлж байсан. Тэгвэл тус холбооны зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан шаардлага хүргүүлж буйгаа дуулгалаа.
Тэд шаардлагадаа “ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийг хөгжүүлэх санд хөндлөнгийн аудит оруулж, өнгөрсөн 5 жилийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа үнэн зөв, шударга явагдсан эсэх талаар шалгалт хийж, үр дүнг олон нийтэд мэдээлэх, Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүдэд хариуцлага тооцох, Ашиг сонирхлоор зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын зээлийг эргэн яаралтай буцаан төлүүлэх, хариуцлага тооцох, ХХААХҮЯ-ны сайдын тушаалаар батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ыг яаралтай шинэчилж, төсөл сонгон шалгаруулах хороонд салбарын төрийн бус байгууллага, олон нийтийн хяналтыг түлхүү оролцуулахыг шаардлаа.
Сэтгэгдэл ( 8 )
2013 онд оёдлын ходбооны хэдэн луйварчид сурагчийн хувцас хийнэ гэж 24 тэрбумыг аваад одоо болтол шүүхээр хамгаалуулаад эргэж төлөхгүй эргүүлж байхад яаж та нарт хүртэх вэ дээ.
Ерөнхийй аудит Ч бас зээл авсан байхад хэндээ итгэж аудит оруулах вэ??
Daraagin garch ireh humuust ch itgeh itgel alga bolson,ene mongold gaigui bolivsrol, humuujil,eh oron ch humuus bgaa l bh,yaj tedniig olj,tanij bas gargaj ireh ve
Монголчууд бид мөнгөтэй хүмүүсээ төрд гаргасан хариу нь энэ. Мөнгийг шүтсэн хүн мөнгөө л шүтнэ. Уг чанартаа улс төрчид ухаан уралдуулж, удам угсаагаа улам өнгөтэй болгохын төлөө зүрх нь цохилж байх газар бол УИХ юм. Монгол улсад хамгийн хурдан эд хөрөнгөтэй болох газар НАМ болоод байна. Манай улсад байгаа НАМ нь муугаар хэлэхэд МАФИ /гэмт бүлэг/ -тэй төстэй болчихоод байна. Цаашид одоогийн намуудыг танан буулгаж, ард түмэн нь хяналтаа тавьж чаддаг төрийн бүтэцийг бий болгохгүйгээр явахад хэцүү боллоо.
Audit oruulaad yahveedee saihan ulger zohiogood uguh bailgui. Yund ch itgeed hereggui. Ebe niigem buren dampuursan. Tsus garahgui zuv systemee songoh ni chuhal baina uh huuhed ene ulsiin tsaashdiin huvi zayanii tuluu
Юун аудит, итгэх газар ганц ч алга,хурдан бүгдийг нь зайлуулуулахгүй бол бидний ирээдүй бяцхан үрс минь хаана яаж амьдрах юм бэ Тэмцмээр бна
ерөнхий аудитор нь өөрөө хулгайч байхад юун аудит оруулах вэ
Шалгадаг гарууд нь өөрсдөө сангаас мөнгө цохиод сууж байхад юун аудит вэ