“Амазон”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос сүүлийн хоёр хоногийн хугацаанд 19.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн тухай Bloomberg мэдээллээ. Ингэснээр богино хугацаанд хамгийн их алдагдал хүлээсэн эздийн жагсаалтын тэргүүнд бичигдэж байсан Марк Зукербергийг ардаа орхижээ.
Аравдугаар сарын 26-нд “Амазон”-ы хувьцаа NASDAQ бирж дээр 7.8 хувиар унасан бол энэ сарын 29-нд 6.3 хувиар дахин уналаа. Амралтын хоёр өдөр ч уналтыг тогтоож дөнгөөгүй байна.
Хувьцааны үнийн уналтыг мэргэжилтнүүд компанийн жилийн гуравдугаар улирлын тайлантай холбон тайлбарлажээ. Тайланд 56.6 тэрбум ам.долларын орлого тэмдэглэгдсэн нь төлөвлөсөн хэмжээнээс 0.5 тэрбумаар бага байгаа юм. Одоогоор NASDAQ дээр “Амазон”-ы нэгж хувьцааны үнэ 1538.9 ам.доллар байна.
Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр Facebook-ийн хувьцаа унаснаар Марк Зукерберг хэдхэн хоногийн дотор 16.5 тэрбум ам.доллар алдсан юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )