Энэ сарын 18-ны өдөр Торонтогийн хөрөнгийн биржид бүртгүүлсэн “Xanadu Mines” компани “Хармагтай” ордын нөөцийн шинэчилсэн мэдээллийг ил болгох талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус ордын зэсийн нөөц 400 хувь, алтны агууламж 249 хувиар нэмэгдсэн тухай компаниас гаргасан хэвлэлийн мэдээнд тодотгосон байна. “Хармагтай” ордод 1.9 сая тонн зэс, 4.3 сая унц алтны нөөц бүртгэгдлээ. Энэ бол “CSA Global” компани Жорк кодоор баталгаажуулсан нөөц юм.
Тодотгоход, Жорк гэдэг нь Австралийн хөрөнгийн бирж дээр ашигт малтмалын хайгуулын тайланг зохицуулдаг, Австралийн Нөөцийг тайлагнах тухай хууль тогтоомжийг хэлдэг. Орд газар, уурхайн нөөцийг тодорхой стандартаар баталгаажуулснаар хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгддэг. Тэгвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хэдэн стандартын нэг нь ЖОРК (JORC нь Joint Ore Reserves Committee) код юм.
Тэгэхээр нөөцийн шинэчилсэн мэдээллээс харахад “Хармагтай” орд эдийн засгийн ач холбогдол өндөр төсөв болох магадлал өндөр байна. Үүнийг ч компанийн удирдлагууд тодотгон мэдээлж байна. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани “Хармагтай” зэс, алтны ордод 2015 оноос хайгуулаа эрчимжүүлээд байсан. Тэгвэл нөөц нь өсөлттэй бүртгэгдлээ.
“Xanadu Mines” компани Өмнөговь аймаг дахь “Хармагтай” ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу 76.5 хувийг 2014 онд “Turquoise Hill Resources” компаниас 14 сая ам.доллараар худалдаж авсан. Үлдсэн хувийг “Mongol Metals” болон “Quincunx” компани эзэмшдэг.
Э.Болор
Сэтгэгдэл ( 5 )
Манай мэдэлд түр ойр байгаа хүмүүс бушуухан мөнгөтэй гадныханд өгч өөртөө мөнгө унагхыг бодож байгаа
olon alt baigaad ard tumend hyrdeggyi shyy heden hynii medeld ocnood tatbar nereer ulsad mash baga mongo ordog huuliig ingej niijee ard tymen minee harmagtai ordiig ard tymen zaltai hymyys ert absaan
top Purevsurengiin nohor gegch eniig gadniihand zuuchilj hyazgaargui bayjjee...
ЭНЭ БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨ ТҮҮНЭЭС БИШ ХЭН НЭГЭН ХУВЬ ХҮНИЙ ХӨРӨНГӨ БИШ ШҮҮ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭЗЭН НЬ БАЙХ ЁСТОЙ. ГАДНЫХАН АВНА ГЭВЭЛ ГОРЬДСОНЫ ГАРЗ ШҮҮ.
bizdaanuud ahiad uhaad duusna biz