Жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангийн үүдээр орсон төслүүдийн 90 орчим хувьд 100 сая төгрөгөөс илүү гарахгүй хэмжээний санхүүжилт шаардлагатай байдаг ч, нэг эрх мэдэлтний нэг л компанийнхаа нэр дээр авдаг зээлийн хэмжээ ТЭРБУМ төгрөгөөс буудаггүй жишиг манайд тогтжээ. Гэтэл Япон улсад ЖДҮ-ийг дэмжсэн санхүүжилтийнхээ 90-ээс илүү хувийг жинхэнэ “жижиг”-үүдэд хуваарилдаг. Бүр дөрөв хүртэлх ажилтантай, хөрөнгө санхүүжилт багатай үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжиж олгодог гэдгийг судлаачид хэлж байгаа юм. ЖДҮ-ийг хөгжүүлнэ гэж олон жил ярьж, төсөв бүрт мөнгө суулгаж ирсэн ч энэ салбарынхныг бодитой дэмжиж, хөл дээр нь босгож, эдийн засагтаа үр өгөөж дагуулъя гэвэл РЕФОРМ-ын шинжтэй өөрчлөлт хийх ёстой гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна.
ЖДҮ-ийн зээлийг халааслагч томчуудын эгнээ хүрээгээ тэлсээр. Нэр бүхий улстөрчид, Ерөнхий Аудитор, Улсын ерөнхий прокурор /УЕП/-ын орлогч, бизнесийн салбарын “акул”-ууд гэхчлэн байж болох бүхий л томчууд, нам хүчин хамаарахгүй ЖДҮ-ээс мөлждөг болох нь ил болов. Тэд он дамнан ЖДҮ-ийн салбарынхнаас, жинхэнэ эздээс мөнгийг нь булаажээ. Тэгвэл ЖДҮ-ийн зээлийг хүрэх ёстой эздэд нь хүргэхийн тулд алдаа завхрал гаргаж ирсэн шат шатны нөхдүүдтэй хариуцлага тооцох нь зүйн хэрэг.
ЖДҮ-ийн санг хамаарч ажилладаг, салбарын сайдтай хариуцлага тооцох улс төрийн шийдвэр МАН-аас гарсан. Гэхдээ асуудлыг уг үндсээр нь шийдэж буй хэрэг биш ээ. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зүгээс Ерөнхий сайдад тавьсан шаардлагадаа ЖДҮ-ийн сангийн сүүлийн 5 жилийн үйл ажиллагаа, тайланд АУДИТ хийх тухай тусгасан. Үүний хариуд өчигдөр /2018.10.31/ эрх баригчид шийд гаргахдаа Ажлын хэсэг гаргаж, зээлийн зарцуулалтад шалгалт оруулна гэжээ. Ганц хоёр жил биш, сан албан ёсоор байгуулагдсанаас хойшхи төслийн санхүүжилт, зарцуулалтыг шалгахын тулд томоохон баг ажиллах ёстой. Хөндлөнгийн хараат бус хяналт бас байх ёстой. Мэдээж Ажлын хэсэгт аудитын байгууллага оролцох ёстой. Гэтэл Ерөнхий Аудитор нь ЖДҮ-ийн зээлтэй холбогдчихоод буй нь анхаарах ёстой асуудал юм.
Зээл авсан АУДИТОР хяналт тавьж чадах уу?
Ж.Мөнхбат нарын гишүүд Ерөнхий аудиторт хариуцлага тооцох асуудлыг бүлгийн хуралдааны үеэр тавьсан гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдсэн. Үндэсний Аудитын газар УИХ-ын харьяаны байгууллага тул тэр шугамаараа сахилга хариуцлага яриад явах нь зүйтэй гэж дугараад байна. Гэтэл Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК ЖДҮ хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авчихсан байдаг.
Төрийн аудит улстөрөөс хамааралтай байна гэж ярьж суусан Д.Хүрэлбаатар хариуцлагагүй үйлдэлтэй нэгэн байх магадлал өндөр байна. Өмнөх засгийн үед Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр 1993-1994 онд “Ажлын хувцасны” үйлдвэр, “Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан. 2007 оноос Үйлдвэр, худалдааны яам, 2008 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012 оноос “Монгол 555” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2016 оноос Барилга, хот байгуулалтын сайдын орон тооны бус зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байсан нэгэн юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас Ерөнхий аудитороор ажиллах болсон. Гэсэн ч ЖДҮ-ийн зээлийг залгигчдын нэг түүнд Ерөнхий аудитороор ажиллах эрх байхгүй харагдаж байна.
Зээл авсан ПРОКУРОР хянаж чадах уу?
ЖДҮ-ийн зээлийг хууль зөрчиж авсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах тухай МАН-ын шийдвэрт байна. Хоёр хоногийн өмнө ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаар нийслэлийн Прокурорын газар /НПГ/-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн бөгөөд прокуророос цаашид хянах юм. Гэтэл Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар гэдэг нөхөр ЖДҮ-ийн зээл авсан талаар баримт дэлгэгдээд байна.
Тэгэхээр толгой дээр нь ашиг сонирхлын зөрчилтэй этгээд сууж байхад Прокурор шударгаар хяналт тавьж чадах уу гэдэг асуулт яах аргагүй дагаж байна.
Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарын тухайд өөрийнх нь 100 хувийн эзэмшлийн "Цаст согоот" ХХК нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хоёр жил дараалан зээл авсан байгаа юм. Нэг биш хоёр удаа авсан зээлийн мөнгөөрөө ямар үйл ажиллагаа явуулснаа тайлагнаад суух нь түүний хувьд зохимжгүй. Б.Амгаланбаатарыг хариуцлага бүхий албан тушаалд томилсон нь ЖДҮ-ийн мөнгөнөөс хувьдаа зээлэх зөвшөөрөл олгосон хэрэг биш юм.
Дашрамд өгүүлэхэд, Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд УЕП-ын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлж, улмаар түүнийг томилсон байдаг. Ерөнхийлөгч ЖДҮ-тэй холбоотой асуудлаар хатуу байр суурьтай байгаа. Тэгвэл түүний саналаар томилогдсон Ерөнхий прокурорын орлогч ЖДҮ-ийн зээлийн “мангас”-уудын нэгээр тодорсонд яаж хандах бол гэдэг бас сонин.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 41 )
Amgalanbaatarig Elbegdorj oh giraffe oruulsan hudlaa shaa
Ха ха гэхээс
Манайхан би ингэж бодож байна энэ их булхай дээрэм чинь арай дэндлээ бид бүгдээрээ тэмцлийн зөв хэлвэрийг сонгож тууштай тэмцэх хэрэгтэй талвайд хэдэн эх оронч хөгшид жагсаад юу ч болохгүй тэр ажил сургуульгүй залуучууд оюутанууд бүгд үнэн сэтгэлээсээ жагсаалд оролцох хэрэгтэй олны хүч оломгүй шүүдээ
Иим хулгайчуудыг огцруул. Огцор. Хүрэлбаатар энэ прокурор хүүр солонгосод суугаа монголын элчин сайд. Хурц та бас огцрох ёстой ялыг нь үүрүүл төрд ойртуулж болохгүй. Шүүх прокурорууд хэрэг наймаалцахааа зогсоо худ прокурорууд бол гаршсан эрүүгиин элемент худ прокурорууд бол машинаар тулдаг
Одоо огцруулаачээ бузар хүүрнүүд үхэж далд ор эд нарыг мөн нэр холбогдсон эрхмүүдииг бүгдииг нь огцруул төриин түшээд нь мөнгө угаалтын гэмт хэрэг хииж байгаа нь зөв үү зохион байгуулалттай төриин эсрэг мөнгө угаах гэмт хэрэг
энэ хулгайч нарыг ажилаас нь хал дараа нь авсан ард тумни мунгиг хутэйн тулуул тэгээд шоронд хи тэгсэн цагт хуйл номондо орно урд хуршийг хар !!!!!
уих -ын гишүүдийн эхнэр хүүхдүүдийг дэмжих сангийн мѳнгѳ
УИХ-г тарааж ял асууя
Hurungu orlogiin meduulegtee avsan zeelee muduulsen bailgui dee hervee meduulelgui nuusan bol ugaasaa ajilaa uguh estoi.
УИХ-ыг тараах Нь зовоо,бух шатанд шинэ хумуус тавиад энэ луйварчидыг шалгаад зохих ялыг нь огох хэрэгтэй, ард тумнийг дэндуу басамжилж байсан ба
Мэдээж чадахгуйштэ Хуухэд чихрээр хуурч байгаа биш,
шүүх про нарыг гурван жил ажиллуулаад хал халсан хойн нь маш чанга шалгах хэрэгтэй юун насаар нь томилох ажилаа хиж байхад нь цалин хангамжийг тусгай хангана биз алдаа осол гаргабал хамнын чангаар шийтгэж бай ард түмний зөвлөл сонгож тавина биз
МАНАН ААС НЭР ДЭВШИГИЙГ БИ ХЭЗЭЭ Ч СОНГОХГШЙ
Энэ прокурорыг Баттулга томилоогүй шүү. Элбэгдорж томилсон
Хүрэлбаатрыг мөнгөөр албан тушаал авсан гэж яригдаад байдаг үнэн бололтой
mungiig n olson ashigtai n tur avah heregtei.jinhene malnuud yum daa heleh muu ug oldohgui yum.yasan ichij zovdoggui huurnuud ve.er n tomoor chochrooh tsag bolj.
Эх орны.хөгжилийн хурдыг.сааруулж,ард түмний амжиргааг санаатай унагасан ӨНГӨ МӨНГӨНИЙ.СОНИРХОЛТОЙ НӨХДҮҮД БОЛ САНАА БУРУУЛСАН УРВАГЧИД МӨН ....
Ene amgalanbaatar gesen hun cine nuguu gerees n 1,3 say dollar oldood gemgui bolood uldsen boldbaatariun cine ah duu turul sadan bishuu ? Ih l adilhan tsarai zus sahal nuurnii helber nud n ch adilhan l um bndaa
Удахгуй ухэж далд орноо
Прокурор аудит 2 г солих шудрага хүмүүсээр шалгуулах хэрэгтэй
Энэ төрд шударгаар зүтгэх төрийн түшээд байна уу? Энэ МАНын малнууд Монгол төрийг цөлмөж дууслаа. Шуналтай 76 яаралтай огцорч зайлж үз.
Өөрсдийнхөө эсрэг ажиллахгүй байх эрхтэй
АТГ энэ албан тушаалтануудынхаа хэргийг шалгадаггүй юм уу ийм сүг болсон байгууллагыг татан буулгаж шинээр байгуулая дарга цэргүүдийг хууль хяналтанд ажиллаж байгаагүй хүмүүсээр бүрдүүл тэгэхгүй бол хамт ажиллаж байсан хүмүүс бие биенээ шалгахгүй
Xalaachee luivarchinguudaa
ичээчээ: Бүгд огцор, яаж суудалдаа суугаад байж чадаж бнаа. Энэ чинь боловсон хулгай мөн биздээ, Энгийн иргэн хулгай хийхээр яадаг билээ дээ.
шүүх прокурор нарт итгэх ямарч арга алга??? тэхээр ард түмний дундаас шалгалтыг хийх хэрэгтэй??? байнаа????
шууд л ажлаас нь чөлөөл
Зээлдэгчдийг төрийн албанд 5-10 жил ажиллахааргүйгээр халах хэрэгтэй Жирийн ажилтнуудад арга хэмжээ аваад байсан Ерөнхий аудитор, Шүүх, хуулийн байгууллагад хяналт тавьдаг прокурор ... арай биш ээ Энэ төр хэлэх үг алга Ямар ч авилга, эд хөрөнгийн то хэргүүд алга болдог ийм л учиртай байж Үлгэр дуусах болоогүй л байна даа найзуудаа Хариулах
Зээлдэгчдийг төрийн албан 5-10 жил ажиллахаар халах хэрэгтэй Жирийн ажилтнуудад арга хэмжээ аваад байсан Ерөнхий аудитор, Шүүх, хуулийн байгууллагад хяналт тавьдаг прокурор ... арай биш ээ Энэ төр хэлэх үг алга Ямар ч авилга, эд хөрөнгийн то хэргүүд алга болдог ийм л учиртай байж Үлгэр дуусах болоогүй л байна даа найзуудаа
одоо л энэ хулгайчуудыг хандыг нь хага биш бүр бяц дарвал нийгэм бага ч атугай цэвэршинэ дээ
ugaasaa prokuror shuukhiin ikhenkh ni yalzarsan baina lee dee dandaa huzuugui hunii gar hul bolson geed l boddoo
эд нар жинхэнэ хулгайч ард түмнээс мөнгийг луйвардсан хууль бусаар
хүрэлбаатар бол жинэхэн хумсаа нуусан муур...
Бүгдийг нь төрийн албанаас зайлуулах хэрэгтэй
сайн дураараа огцрооч, чадах уу
Төрийн аудит гэж авилгачдаар дүүрсэн, албан тушаалаа ашиглагч болсон байгууллага болжээ.
огцор
ИЧДЭГ БУЛЧИРХАЙГ НЬ МАН-АН -УУДЫН ХҮМҮҮСИЙГ АВААД ХАЯЧИХСАН
arai shudraga bus uu guu yu hariutslagaa huleeh heregtei
ЖДҮ н сангаас завшиж,хуулийг санааиайгаар зөрчсөн бүх хүмүүсийг төрийн албанаас халмаар аа