Олон Улсын Валютын сан /ОУВС/-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тав дахь шатны үнэлгээг өчигдөр буюу аравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа. Уг үнэлгээг хийж баталснаар Монгол Улсад 26.2 сая зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж олгогдоно. Мөн бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүдийг үргэлжлүүлэн авах боломж бүрдэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас нийтдээ 157.24 сая зээлжих тусгай эрх буюу 217.33 сая ам. долларын санхүүжилт олгогдоод байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )