Монгол Улсад ОХУ-ын хөдөө аж ахуйн зориулалттай техник нийлүүлэх төслийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк ОХУ-ын Внешэконом банктай 8,4 сая еврогийн үнийн дүн бүхий зээлийн хоёр гэрээ байгууллаа. Одоогоор эхний ээлжийн 5,2 сая еврогийн үнийн дүн бүхий тоног төхөөрөмжийн сонголтыг хийгээд байгааг Хөгжлийн банкнаас мэдээллээ.
Төслийн хүрээнд хөдөө аж ахуйн томоохон нийлүүлэгчид болох “Ростсельмаш”,“ Клевер”, “Воронежсельмаш” болон “Велес” зэрэг үйлдвэрлэгчид Монгол Улсад үр тарианы комбайн, трактор, хадагч зэрэг 240 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлэх юм байна. Уг төсөл нь хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй юм.
Сэтгэгдэл ( 1 )
muu surlagtan hiih