Төв банк аравдугаар сард 3.4 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 2.5 тонн алт худалдан авч байснаас 34 хувийн өсөлттэй байна. Харин оны эхний 10 сард нийтдээ 17.7 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 17.2 тонн алт авч байснаас 3 хувийн өсөлттэй үзүүлэлт юм.
Дашрамд өгүүлэхэд, Дархан-Уул аймагт аравдугаар сарын 15-ны өдөр, Баянхонгор аймагт аравдугаар сарын 18-ны өдөр алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төвийг тус тус нээн, алт худалдан авалтыг орон нутагт эхлүүлээд буй. Монголбанк ирэх онд 2 аймагт сорьцын лаборатори байгуулан, алт худалдан авалтын нэг цэгийн төвийг нээхээр төлөвлөж байгаа аж.
Аравдугаар сарын 15-31-ний өдрийн байдлаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 33.4 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 16.7 кг алт худалдаж авсан үзүүлэлттэй байна.
2018 оны аравдугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 99,911.55 төгрөг байлаа.
Сэтгэгдэл ( 0 )