ЖДҮ-ийн санг Хөгжлийн банкны дэргэд байлгах нь оновчтой шийдэл болно гэв

2018 оны 11 сарын 02

Жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/-ийг дэмжих зээлийг сан болон арилжааны банкуудын алинаар нь дамжуулан тараах вэ гэдэг сэдэв улстөрчдийн хувьд тун чухал гэдэг нь нэгэнтээ тодорхой болсон. Тэгвэл эдийн засагч С.Дэмбэрэл ЖДҮ-тэй холбоотой асуудлаар хэлэхдээ “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ хуулийн төслийн үзэл санааг өөрчлөх шаардлагатай. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санг аль нэг яам, сайдын багцад биш, бие даасан хараат бус байдлыг хангахын тулд Хөгжлийн банкны дэргэд байлгах нь илүү оновчтой шийдэл болно. Бие даасан, хараат бус байдлыг нь хуулиар хамгаалаад өгчихвөл нийгэмд үүсээд байгаа хардлага арилна. Мөн тус сангийн бүрэлдэхүүнд мэргэжилтэн, иргэдийн төлөөллийг тэнцүү оролцуулсан хөндлөнгийн хяналт тавих бүтцийг байгуулах хэрэгтэй” гэж байна.

Гэхдээ Хөгжлийн банкны тухайд эрх баригчдаас хараат үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгө мөнгө дураараа хуваарилдаг гэдэг нь өмнөх удирдлагуудтай нь холбоотой асуудлуудаар ил болсныг хэлэх хэрэгтэй.

Эдийн засагчдын зүгээс бол сангаар биш арилжааны банкаар зээлийг дамжуулах нь эрх мэдэл, авлигын нөлөөллийг багасгана гэсэн байр суурийг илэрхийлж буй юм.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хямрагч(202.9.43.4) 2018 оны 11 сарын 02

Банкаар зээлииг гаргах хэрэгтэй өнгөрсөн жил сургалтын зээл авч хүүхдээ сургасан чинь энэ жил эчнээ гээд олгосонгүй энэ нь иргэн надад хүндэвтэр л байлаа .өнгөрсөн жилиин зээлээ хугацаанаас нь өмнө төлсөн графикиин дагуу Оюутны сургалтын зээл гэж цогзолмаа хүүриин юмнаас болж 5хувиин зээлч үгүй. Новшиин энэ шинэ зээл ч үгүй л боллоо банкны зээл их таатай байсан юм хүүриин цогзолмаа далд ороосой энэ жилиин минь гэр бүлиин төсвииг хямраасан үхдэд долоон уул дов сондуул дор дарагдаж ялзраасай

0  |  0
Эх оронч(103.26.194.122) 2018 оны 11 сарын 02

Худалдаа аж үйлдвэрийн танхимын нэрийг хэдэнтээ худалдан идэж, авлигадах аргыг айхтар хэрэглэж заншсан Дэмбээ мэт нөхдүүд холхон байсан нь дээр байх өө

0  |  0
Top