Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдэл гаргажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 03

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд,

"Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголбанкны үйл ажиллагаа, түүний удирдлагыг илт буруутгах гэсэн өнгө аястай, худал мэдээ, мэдээллийг зориудаар тарааж олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн  оролдлого цөөнгүй гарах боллоо. Тухайлбал, IKON.mn цахим хуудаст 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нийтлэгдсэн “Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы хувь эзэмшдэг компани ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой боллоо” гэсэн гарчиг бүхий мэдээлэлд Монголбанкны ерөнхийлөгч албан тушаалын байдлаа ашиглан өөрийн хувь эзэмшдэг компанид жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас бага хүүтэй зээл олгуулсан мэтээр огт үндэслэлгүй, худал мэдээ, мэдээлэл тарааж, Монголбанкны ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон хараат бус байдал, түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгааг Монголбанк хууль бус гэж үзэж буруушааж байна. 

Тухайн мэдээлэлд дурьдагдсан Жи Пи Эм ХХК нь Монголбанкны ерөнхийлөгч, түүнтэй харилцан хамаарал бүхий бусад этгээдтэй ямар нэгэн хамааралгүй болохыг үүгээр хариуцлагатайгаар албан ёсоор мэдэгдэж байна.

Монголбанк, түүний удирдлагын үйл ажиллагаа гагцхүү Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд хуулиар олгогдсон Монголбанкны хараат бус байдал, албаны нэр төр, ажил хэргийн нэр хүндэд цаашид халдахгүй байхыг хүсье" гэжээ.

Дараах баримтыг хавсаргажээ.

Хавсралт №1

Хавсралт №2

Хавсралт №3

Хавсралт №4

Хавсралт №5

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.9.89.202) 2018 оны 11 сарын 04

Монголд ер нь буруутай хүн байна уу. Ямар нэгэн юманд холбогдохоороо л ” би ингээгүй, тэгээгүй, мэдээгүй, хараагүй” гэдэг. Одоо бүр сүүлдээ эхнэр лүүгээ буруугаа чихдэг.

0  |  0
zochin(202.9.43.54) 2018 оны 11 сарын 04

mongol bankiig damfuuruulsan ezed ni zoljargal saihanbileg z enhbold nar ednii laig ene tur zasag uurch b na daa

0  |  0
зочин(64.119.20.6) 2018 оны 11 сарын 04

Энэ гэж харах царайны нэг л их сүржигнэсэн худалаа гар шүү. Нөгөө л хуучины төрөөс төрсөн тэр бумтанууд мөнгөөр зодоод төрийн өндөр албанд яаж ийж байгаад л гараад ирэх бололтой юмаа.

0  |  0
Dhj(202.9.40.208) 2018 оны 11 сарын 03

Yahaaraa huvi hunii omnoos mongol banknii hevleliin toloologch medegdel hiiv.ene chin albanii umiig huviin zorilgoor ashiglasan gej uzej boloh uu.chinii omnoos avgai huuhed chin medegdel hiisen bol oilgono

0  |  0
Цагаан-Өвгөн(150.129.142.138) 2018 оны 11 сарын 03

Баяртсайхан гуай Та мэдэгдэл гаргадаг юм байгаа биз? Монгол банкны нэрийг бүү барь ! Монгол банк эрс шинэчлэл хийж огт чадаагүй монголыг сүйрүүлж байгаа шүү дээ. Банкин дахь алтаа 20000-тын дэвсгэрттээ шингээгээд валютность чанарыг өндөрсгөж болох шүү дээ. Юу хийж гийгүүлээд өөрийгөө өмөөрөөд байгаа юм.Нөөцгүй гэж солиороод эх орноо шившиг болгоо биздээ

0  |  0
Zochin(202.126.89.224) 2018 оны 11 сарын 03

Ta uuruu l ene company g 100 huvi ezemshdeg gej XOM doo bichsen baina lee sh dee. Terendee l ta uuruu hariulaach

0  |  0
Zochin(202.126.89.224) 2018 оны 11 сарын 03

Ta uuruu l ene company g 100 huvi ezemshdeg gej XOM doo bichsen baina lee sh dee. Terendee l ta uuruu hariulaach

0  |  0
Zochin(202.126.89.224) 2018 оны 11 сарын 03

Uuchlaarai bayarsaikhan guai ter medeelel chin mongol bank g bus harin chamaig buruutgasan yum bna lee sh de. Chi alban tushaal tanil talaa ashiglaj zeel avsan yum bish uu

0  |  0
Top