ОУВС-гийн 36.22 сая ам.доллар Монголбанкны дансанд шилжин оржээ

2018 оны 11 сарын 05

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн Захирлуудын зөвлөл Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэж, хөтөлбөрийн хэрэгжилтийг эергээр үнэлснийг мэдээлсэн. Тэгвэл уг үнэлгээний үр дүнд 36.22 сая ам.долларын санхүүжилт 2018 оны арваннэгдүгээр сарын 2-ны орой Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүлжээ.

Ингэснээр тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 217.33 сая ам.долларт хүрлээ. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хүлээгдэж байна.

Дашрамд дурдахад, Төв банкны гадаад валютын албан нөөц есдүгээр сарын байдлаар 2.89 тэрбум ам.доллар байна. Энэ нь өмнөх сараас 1.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top