Хөгжлийн банкинд хараат бус хяналт тавих гишүүнд 12 шаардлага тавина

2018 оны 11 сарын 05

 Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус нэг гишүүний сонгон шалгаруулалтыг зарлажээ. Хөгжлийн банкны ТУЗ-д суух хараат бус гишүүнд дараах 12 шаардлагыг тавьж буй аж.

  1. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

  2. Банк, санхүү, хууль, инженер, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

  3. Ял шийтгэлгүй байх;

  4. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;

  5. Зөрчлийн улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;

  6. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх;

  7. Төрийн үйлчилгээнээс бусад жинхэнэ, тусгай болон улс төрийн албан тушаал хашдаггүй, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал хашиж байгаагүй байх;

  8. Банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшдэггүй байх;

  9. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;

  10. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;

  11. Монгол Улсын Хөгжлийн банктай бизнесийн аливаа холбоогүй;

  12. Банкны салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг банк болон бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан эсхүл түүний холбогдох этгээд бус байх гэсэн шаардлагуудыг тавьж байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баяр(103.10.23.8) 2018 оны 11 сарын 05

Зөв

0  |  0
Top