Азийн хөгжлийн банк (АХБ) болон Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг Монголд анх удаа хөгжүүлэх төслийн гэрээг үзэглээд буй. Тэгвэл энэ төслийн хүрээнд нарны болон салхины эрчим хүчийг ашиглах цэнэгт хураагуурын дэвшилтэт технологи, эрчим хүчний удирдлагын систем бүхий нийт 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг Монгол Улсад анх удаа хөгжүүлэх ажлыг хийх юм. Ингэснээр хөрш орнуудаас өндөр үнэтэй, нүүрсхүчлийн хийн өндөр ялгаруулалт бүхий цахилгаан импортолдог Монгол Улсын баруун бүсийн алслагдмал аймгуудад амьдарч буй 260 мянга орчим иргэнийг цэвэр бөгөөд найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм.
АХБ-ны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээс гадна Уур амьсгалын стратегийн сангаас бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд 14.6 сая ам.долларын буцалтгүй тусламж, Японы хамтарсан кредит олгох механизмын сангаас 6 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтийг тус тус олгоно. Монгол Улсын Засгийн газрын зүгээс хариуцах санхүүжилт нь 5.62 сая ам.доллар байна.
Мөн Татварын зохицуулалт, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг мэдээлэл, харилцааны технологи ашиглан сайжруулах төслийн хүрээнд татварын удирдлага, төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулснаар татвар төлөлтийг нэмэгдүүлэх, татвар төлөгчдөд үйлчлэх үйлчилгээг сайжруулах, ил тод байдлыг хангахад бодитой дэмжлэг үзүүлнэ гэж буй юм. Төслийг 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх ба төслийн хүрээнд татварын албаны татварын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх, ашиглахад шаарлагатай дэд бүтэц, тоног төхөөрөмж, сүлжээг шинэчлэх ажлыг хийх аж. Мөн төслөөр улсын хэмжээнд эдийн засаг, нийгмийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалтын төслүүдийг үнэлэх, сонгох, төлөвлөх, тэдгээрийг үр дүнтэй удирдан хэрэгжүүлэх, хянахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор мэдээлэл технологид суурилсан төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын зүгээс хариуцах санхүүжилт нь 1.47 сая ам.доллар аж.
АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “Эдгээр төслүүд нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн ялгаруулалтыг бууруулах болон төсвийн санхүүгийн ашиглалт, удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтад дэмжлэг үзүүлнэ. Хүртээмжтэй өсөлтийг дэмжих, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн АХБ-наас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн агуулгатай эдгээр хоёр төслийн зорилго яв цав нийцэж байгаа” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com