"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" компани үйл ажиллагааны тайлан, цаашдын төлөвлөгөөнийхөө талаар Монголын хөрөнгийн биржийн /МХБ/ гишүүн үнэт цаасны компаниудад танилцууллаа. Тус компани нь энэ сарын 1-ний өдөр "Баян Хөндий" алтны ордын NI 43-101 эрдсийн нөөцийн тайланг Канад улсын SEDAR буюу тайлан бүртгэлийн цахим системд оруулж, нийтэлсэн бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МХБ-ийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн.
Тус компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли “Бид "Баян Хѳндий" алтны тѳслийг ашиглалтын түвшинд хѳгжүүлэхээс гадна шинээр илрүүлсэн алтны дүүрэгт шинэ ордууд илрүүлэх, одоогийн нѳѳцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хайгуулын хѳтѳлбѳрийг үргэлжлүүлнэ. Алтан Сум, Хойд Хѳндийн хайгуулын хѳтѳлбѳрѳѳс гадна манай техникийн баг Монгол улсын баруун ѳмнѳд бүсийн боломжит хайгуулын талбайнуудад хайгуулын тусгай зѳвшѳѳрлийг сонгон шалгаруулалтын журмаар авах боломжуудыг судалж байна" гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 8 )
HUULIIN DAGUU BOL TAND CH NEELTTEISHDEE.
Ene chine harin gertee baigaa vumshig hutsaj baihshiwdee gulug chine