Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Компанийн үйл ажиллагааг сайжруулах, менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК менежментийн зөвлөх компани болох “Би Ди Өү Аудит” ХХК болон “Гүрэн” дээд сургуулийн хамтарсан нэгдэлтэй хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК болон түүний охин компаниудын үнэ цэнийг тодорхойлох, бизнес үнэлгээг зорилтот хэрэглэгчдээс тавьдаг шаардлагын дагуу хийж, баталгаажуулна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргахтай холбогдуулан тус компанийн бизнес үнэлгээг хийхээр төлөвлөжээ. Үүнээс гадна “Эрдэнэс Монгол” компанийн стратегийг шинэчлэн боловсруулах бөгөөд нэгдлийн хэмжээнд тохирсон эрх зүйн болон бизнесийн шинэ орчин бий болгохоор зорьж байгаа юм.
Улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад үндэсний компаниудын хөгжил чухал үүрэгтэй байдаг тул компанийн үйл ажиллагааг сайжруулах, менежментийн чадавхийг бэхжүүлэх зайлшгүй шаардлага бий гэж тус компанийн зүгээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )