Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын урамшууллын аравдугаар сарын сугалааны тохирол 11-р сарын 18-ны ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны 10-р сарын 01-нээс 10-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )