Энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдөр буюу 7-ны өдөр Монголын хөрөнгийн бирж /МХБ/ дээр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 57,990,986.00 төгрөгийн үнийн дүн бүхий 182,381 ширхэг хувьцаа арилжигдлаа. Найман хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, дөрвөн хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК болон "АйТүүлс" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монинжбар" ХК болон "Жинст Увс" ХК -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өдөр "TOP 20" индекс 0.63 хувиар өсч 20560.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 410 тэрбум гаруй төгрөг боллоо.
Сэтгэгдэл ( 0 )