Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлагын 98-99 хувийг ажилгүйдлийн тэтгэмжийн зардал эзэлж байна. Ирэх онд 36.6 тэрбум төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулахаар төсөвлөөд буй. Энэ нь нэг иргэнд 1.7 сая төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөгдсөн тоо бөгөөд өмнөх оны батлагдсан төсвөөс 3.8 хувь өссөн үзүүлэлт аж.
2019 онд ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо 21 300 иргэнээр тооцоолж байгаа бол энэ тоо 2018 оны төсөвт 25.1 мянган иргэн, 2017 онд 22.1 мянган иргэн байхаар төсөвлөж байв.
Харин Мэргэжил олгох давтан сургалтын зардалд 2017, 2018, 2019 онуудад ижил 96 сая төгрөг төсөвлөсөн ба 2017 оны гүйцэтгэлээр 1.1 сая төгрөг зарцуулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн