Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 12

 

УИХ-ын гишүүд ЖДҮХС-гийн бага хүүтэй зээлийн хөрөнгийг банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлж байна гэсэн хардлагад Санхүүгийн зохицуулах хорооноос хариу мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд "Банк бус санхүүгийн байгууллагууд дүрмийн сангаа Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай болон холбогдох хууль, дүрэм, журмын дагуу үйл ажиллагааны орлого, цэвэр болон хуримтлагдсан ашиг, хууль ёсны бусад орлогоор нэмэгдүүлдэг бөгөөд аливаа зээлийн эх үүсвэр, тэр дундаа ЖДҮХС-гийн зээлээр нэмэгдүүлэх боломжгүйг албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн байв.

Мөн "Банк бус санхүүгийн үйл ажиллагаа, бизнесийн нэр хүндэд халдсан, олон нийтийг төөрөгдүүлсэн буруу ташаа мэдээ, мэдээллийг санаатайгаар тараахгүй байхыг анхааруулж байна" гэжээ.

 Санхүүгийн зохицуулах хорооноос эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, банк бус санхүүгийн байгууллагуудын чадавхыг сайжруулах зорилгоор дүрмийн санг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 429 банк бус санхүүгийн байгууллага дүрмийн сангаа нийт 332.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд байгаа аж.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top