54 настай жүжигчин Моника Беллуччи 2013 онд 14 жил хамт байсан нөхөр Венсан Касселаасаа салсан билээ. Венсан өнгөрсөн зун залуу модель Тина Кунакитай гэрлэсэн юм. Харин Моника хувийн амьдралаа ихэд нууцалж буй. Жүжигчин бүсгүй “Paris Match”-д ярилцлага өгөхдөө найз залуутайгаа жаргалтай байгаагаа хэлжээ. Гэхдээ тэрбээр хайртынхаа нэрийг хэлэхээс татгалзсан байна.
Моника ярихдаа “Бид үерхээд удаж байгаа. Тэр намайг маш сайн ойлгодог. Хийдэг ажлынхаа хүрээнд дэлхийгээр тойрон явдаг болоод ч тэр үү түүний ертөнцийг харах өнцөг нь огт өөр” гэжээ.
Моника хуучин нөхөр Венсан Касселтайгаа.
Сэтгэгдэл ( 0 )