МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, ОХУ-ын Забайкальскийн Худалдаа аж үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгчийн гадаад худалдааны зөвлөх Чеузов Александр Александрович, Гадаад худалдаа аялал жуулчлалын зөвлөлийн дарга Попов Андрей Олегович нарыг хүлээн авч уулзлаа. Талууд Танхимуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцаж, хоёр талын бизнес эрхлэгчдийг холбох, үзэсгэлэн худалдаа зохион байгуулахад хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Забайкальскийн Худалдаа аж үйлдвэрийн Танхим нь бизнес эрхлэгчдийг холбодог төрийн бус, ашгийн бус байгууллага юм. Холбооны зорилго нь эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, Байгаль нуурын цаад талын нутагт бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд оршино. Тус Танхим нь орон нутгийн бизнесийг нэгтгэж дэлхийн эдийн засгийн тогтолцоонд нийлүүлэх, орчин үеийн үйлдвэрлэлийн, санхүүгийн болон худалдааны дэд бүтцийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, бизнес эрхлэгчдийн түншүүдтэйгээ харилцаа холбоо тогтооход тусалдаг гэж МҮХАҮТ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )