Арван жилийн өмнө таван хүний амь сүйдэж, олон зуун иргэд Дэнжийн мянгын хорих байранд мал шиг хашигдсан яг тэр үед Дашийн Бямбасүрэн гуай “Монгол төрд бугласан идээ бээр есөн сүвээрээ зад тавьж байна” гэж дүгнэн хэлж байв.
Магад, тийм байх. Гэхдээ эрх баригчид үтэр түргэн арга хэмжээ авч, буглаатай чигээр нь буцааж битүүлснээс хойш өнөөдрийг хүртэл арван он улирчээ. Эдгээр жилүүдэд улс төрийн харалган шийдвэрүүд гардгаараа гарч, эдийн засаг өгсөж, уруудаж, хүн амын 1/3 нь ядуурч, хоёроос хол давахгүй хувь нь бэлжиж, улс орон зөв биш буруу замаар замнав. Цаг улирсан нь үнэн тул урагшилж байна гэж харах уу, угтаа бид ухарсаар, Баабарын хэлээд байгаачлан одоо л ёроол руугаа явж байна гэж үзэх ёстой юу?
Итгэж, найдаад эрх мэдлээ өгөөд илгээсэн нөхдүүд төр түмний хөрөнгө мөнгөнд савраа дүрдэг үйлдлийнх нь өмнө нийгэм даяараа хүчгүйдсэн дүр зураг ноёлоод удсан нь үнэн. Өнөөдрийн “бүүм” болоод буй жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/-ийн зээл бол ердөө нэг хэсэг нь. ЖДҮ бол нэг л хэлбэр. Зөвхөн САН дээр тухайлаад харахад, тусгай гэх тодотголтой, зарцуулалт нь тусгай 27 сан Засгийн газрын бөөрөнд байршаад олон жил өнгөрөхдөө, хэрэгцээ, шаардлагатай зорилтот бүлгүүдээ бүгдийг нь үлдээлгүй дэмжинэ гэсэн дээ. Гэтэл тусгай сангийн төсөв мөнгө эрх мэдэлтнүүдийн тусгай хэрэгцээнийх болсон гэдгийн тод илэрхийлэл нь ЖДҮ-ийн сангийн зээлээр тод илэрч, нийгэм даяар жигшил зэвүүцэл дагуулаад байна.
Хүн бүр ЖДҮ эрхлэх албагүй ч, иргэд санал санаачлагаараа, сэтгэлийн дуудлагаараа өөрсдөдөө ажлын байр бий болгож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах гэдгээрээ онцгой салбар. Тиймээс ч ЖДҮ-ийн мөнгө бол цонхны цаанаас иргэдэд харуулсан чихэртэй ижил хоосон зүйл болохыг нэгэнтээ ухаарсан нийгэм бухимдаж байна. Өнгөрсөн жилүүдэд төрийн эрх мэдлийг таллаж бас хамтран барьсан АН, МАН-ын аль алинд иргэд итгэл алдарчихсан. Муусайн МАНАН гэж хэн хүнгүй л уурсаж байна. Гэхдээ МАНАН гэдэг бол нам хүчийг дэмжигч масс бус. Харин намын эрх мэдлийг хүч нийлэн хамтран атгалцаж ирсэн хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл. Заавал тэр энэ гэж нэр дурдах шаардлага үгүй болов уу. Хэн хэнтэй нийлж, эвсэж, хэнтэй тангарагаа гөвж эрх мэдэлд шунан тэмүүлж байсныг санах ой энэ нийгэмд бий болов уу. Уг нь манайх шиг ардчилсан засаглалтай орны хувьд “мөнх”-ийн эрх баригчид үгүй мэт ч, МАНАН бүлэглэлийнхэн “мөнх” мэт аашилж, эвсэж, дүр эсгэж, иргэдээ мал шиг санасаар өдийг хүрчихлээ.
МАНАН-гийн хөдөлгөгч хүч болсон нөхдүүд Монголын улс төрөөс жам ёсоор зайлах өдрийг хүлээсээр байтал жирийн иргэдийн үүдээр орох ёстой боломжууд алдагдсаар байна. Эрх мэдэлтнүүд өөрсдийн биш хөрөнгөнд эзэн суучихаад, дураараа л хуваарилж байна. Энэ сангаар дамжуулж болохгүй бол тэр сангаар дамжуулж хуваарилдаг зальтай барилтай.
Нэг л жишээ дурдахад, дуулиант ЖДҮ хөгжүүлэх санд хуваарилах мөнгөнөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан руу гулгуулахын тулд жинхэнэ жижгүүд болох БИЧИЛ бизнес эрхлэгчид гэсэн нэр томьёог Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд тусгахгүй байхаар улс төрчид талцан хэрэлдэж суусан нь саяхан даа. Бүгд л том эрх ашиг яриад байдаг. Хор хохирол нь жирийн иргэдэд л тусдаг. Тэд иргэдээс боломжийг нь хулгайлдаг.
ЖДҮ-ийн зээл хүссэн төслүүдийн 90 орчим хувь нь 100 сая төгрөгөөс илүү гарахгүй хэмжээний санхүүжилт хүсдэг гэсэн статистик байхад улс төрийн нөлөө бүхий нөхдүүдийн холбоо хамааралтай компаниуд голчлон 950 сая төгрөгийн санхүүжилт авсан нь хачирхалтай.
Эрх мэдэлтнүүдийн ах дүүс, амраг садангуудын төсөл гэхээрээ л бүгд ижил санхүүжилт шаардлагатай, яг адилхан төслүүд байдаг гэхэд итгэхийн аргагүй. ЖДҮ хөгжүүлэх сангийн зээлээс халбагаар биш том шанагаар хутгасан улстөрчид холбоо хамаарал бүхий компаниудаа шударга үнэнээрээ яваа л гэцгээж буй. Тэгвэл эрх мэдэлтэй хүмүүсийн компаниудад 950 сая төгрөгийн босго тавьж, түүнээс давуулж 3-хан хувийн хүүтэй зээл өгдөг нь, тэд бол эрх мэдэлдээ дулдуйдсан цуслагчид гэж хардах үндэслэл мөн шүү дээ.
Миний эх орны улстөрчид унтах нойрондоо биднийг зүүдлээд л, эсвэл ам руу хоол халбагадах албагүй. Гэхдээ иргэдээ ажилтай, орлоготой, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжтой, бодлогын зохицуулалттай, эрх зүйн орчинтой нийгэмд амьдруулах ёстой. Энэ улсыг нэг өрх айлтай жишвэл, эрх мэдэл хэрэгжүүлэгчдийг өрхийн тэргүүнтэй адилтгавал үр хүүхдийнхээ төлөө зүтгэж амьдрах нь жам ёсны үүрэг. Гэтэл төр гэх дээврээр халхавч хийсэн бүлэглэлүүд үр хүүхдийнхээ ирээдүйд огтоос санаа зовдоггүй, цайрчихсан этгээдүүд шиг загнасаар л. Ийм даруулгагүй, хүн чанаргүй улстөрчдийн хөлд иргэд л чирэгдсээр байна. Улс төрийн нам нэртэй ч, нидэр дээрээ үзэлгүй, баримтлалгүй, эдийн засгийн эрх ашгаар сүлбэлдсэн бүлэглүүд л төрийн эрх мэдлээр наадсаар. Тэгээд яах билээ гэж үү?
Үргэлжлэл бий...
Э.БОЛОРХАЖИД
Сэтгэгдэл ( 10 )
Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Таныг энэ агуу боломжийн захиасыг танд илгээх нь надад үнэхээр таатай байна Бүх төрлийн зээл авах, мэргэжилтэй мэргэжилтнүүдийг санхүүжүүлэх $ 5,000 / € - $ 1,500,000 / € -оос зээл санал болгодог Тоо: 2% Онцгой нөхцөлгүйгээр Зээлийн үргэлжлэх хугацааг сунгах боломжтой маш энгийн арга Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 24h / 24 7/7 руу тань хүргэж байна и-мэйл: matildalecoustre@gmail.com
ШИНЭ МАНАН ЭНХБОЛД ЭРДЭНЭ ҮҮСЧЭЭД БАЙГААГ МЭДЭХГҮЙ БАЙНУУ. ЭНЭ ЗГ ОГЦРООД ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ. ТОГТОЛЦООГ БҮХЛЭЭР НЬ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ. ТЭХИЙН ТУЛД ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛНӨ.
Хэрэв Монгол улс хятад шиг хуультай, мөрдөгчтэй, шүүхтэй байсан бол Төрийн ордонд байгаа болон АН,МАН-ын олон хүн цаазын ял авсан даа. Монгол улс ардчилал гэж хашгираад л уруудаад байдаг. Улс төрчид нь улс сорогч нар болж дээ.
МОНГОЛ УЛСАД МАНАН БИЙ БОЛЛОО ЭНЭ МАШ АЮУЛТАЙ ГЭЖ АНХ ЭНХБАЯР ХЭЛЖ БАЙХАД ХЭНЧ ТООГООГҮЙ ЭНЭ БОЛ МАФИ ЭНЭ БҮРДСЭНЭЭР МЕЭ ЭЭБИЙ НАР ОТ. ТТ ЭРДЭНЭТ. БҮХИЙЛ ӨНГӨТӨЙ ӨӨДТЭЙГ БҮХ ХЭЛБЭРЭЭР ИДЭЖ УУСАН ҮҮНИЙ ЦААНА ХОЛБОГЧ ГОЛ ХҮН НЬ ЖУНАЙ ЭД НАРААС САЛАХ ГЭЖ ЗОВНОО ХАР МАШИНЫГ ХҮРТЭЛМЭД ЭЗЭМШДЭГ СОНГУУЛЬ ОГТ ХУДЛАА
Neleen heden huniig zailuulah (tsaash haruulah oligtoihon taarsan yaliig n edleeleh).regards tarvaganii horio tavigdahaar jinhen boodog hiih heregtei.tegeed nomond bichij tuuh bolgon uldeeh heregtei.
МАН АН-ын энэ олон жилүүдын Жигшүүртээ үйл ажиллагаа дуусгавар болж байж ч мэднэ Улс орон Ард иргэд ээ ийм байдалд оруулсан Гэмт хэрэгтэнгүүдыг бүгдий нь Цаазлах хэрэгтэй
сүхбаатарын талбай дээр цаазал
huwsgal hiij 76 hulgaichiin tolgoigoor tug tahisan tsagt mongol uls hogjino gej nad deed tenger hellee
ХӨГИЙН, ХҮЧЭЭР ЗАЙЛУУЛАХААС НААШ ЭД ЗАЙЛАХГҮЙ Л ДЭЭ
Идээ бээр нь ч сүвээрээ зад тавьж байна даа,МАН-ын