Үндэсний Аудитын Газраас /ҮАГ/ “АСЕМ" -ын дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулахад зарцуулсан хөрөнгө мөнгөнд АУДИТ хийж, зөрчлүүд илрүүллээ гэж мэдээлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөд байна. ҮАГ-ын мэдээллээр уг арга хэмжээнд манай улс 23.6 тэрбум төгрөг батлан, 20.8 тэрбумыг нь зарцуулсан байдаг. Харин аудитын байгууллага шалгалт хийгээд 14.8 тэрбум төгрөг зарцуулахдаа нэр бүхий албан тушаалтнууд зөрчил гаргасан байна гэж үзсэн юм.
Тэдгээр зөрчлүүдээс нь дурдахад,
- БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 5,572 нэгж ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-өөс 4,787 ширхгийг 33 төрийн байгууллагад тэдний хүсэлт болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан бус шийдвэр /цохолт/-ээр үнэ төлбөргүй шилжүүлсэн, иргэд, аж ахуйн нэгжүүдэд 785 ширхэг тавилгыг 103 сая төгрөгөөр худалдсанаас 97.3 сая төгрөгийн төлбөрийг аваагүй.
- Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал О.Заяамандах нь 2016 оны долдугаар сарын 19-ний өдөр "Нью Терравокс" ХХК-тай БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 6.955 нэгж орчуулгын тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр гурван жилийн хугацаатай "Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ"-г байгуулсан. Тус гэрээнд түрээслэгч тал нь гэрээний хугацаанд түрээслүүлэгч талаас зохион байгуулах арга хэмжээг өөрийн зардлаар үнэ төлбөргүйгээр хариуцан ажиллаж, гэрээний хугацаа дууссанаар тоног төхөөрөмж түрээслэгч талд үнэ төлбөргүйгээр шилжихээр түрээсийн төлбөрийг тусгасан.
- Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63/37 дугаар зөвлөмж, 2016 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 4/77 дугаар албан бичгээр ГХЯ-д ирүүлсэн чиглэлийн дагуу "АСЕМ"-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 12.429.6 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчтэй “шууд” худалдан авах гэрээ байгуулан ажилласан гэхчлэн олон зөрчлүүд илэрлээ, нэр бүхий 17 албан тушаалтан мөнгө завшсан байна гэх мэдээллийг албан ёсоор өгч байсан.
Тэгвэл Аудитын байгууллагаар шалгагдсан 17 албан тушаалтны төлөөлөл болох Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нар энэ долоо хоногт мэдээлэл хийж, “АСЕМ”-тай холбоотой худал мэдээлэл бэлтгэн тараасан этгээдүүдийг хууль хяналт тагнуулын байгууллагад шалгуулна гэж мэдэгдлээ. Тэд “АСЕМ”-тай холбоотой үндэслэлгүй дүгнэлт гаргасан аудиторыг шүүхэд өгч, санхүүгийн тайлан дүгнэлтийг хөндлөнгийн, хараат бус аудитын байгууллагаар шалгуулах хүсэлт тавьж буйгаа мэдэгдсэн.
Ерөнхийдөө “АСЕМ”-ын зардалтай холбоотой асуудлаар төрийн байгууллага хийгээд тухайн үед эрх бүхий албан тушаал хашиж байсан нөхдүүдийн маргаан үргэлжлэх төлөвтэй байна.
Нэг зүйлийг тодотгоход, “АСЕМ”-ыг зохион байгуулахад зарцуулсан хөрөнгө мөнгөний тоо хэвлэлүүдээр янз бүрээр бичигддэг. Тэгвэл Монголбанкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн Ажлын хэсгийн зүгээс “АСЕМ”-ийн уулзалтын бэлтгэл ажилд зориулсан санхүүжилтийг нягтлахдаа “АСЕМ Вилла” цогцолбор хотхоны төсөлтэй холбоотойгоор дараах мэдээллийг гаргасан байдаг.
АСЕМ-ЫН ХҮРЭЭНД ОЛГОСОН НИЙТ САНХҮҮЖИЛТ
Тухайлбал, “АСЕМ Вилла” цогцолбор хотхон төслийг хэрэгжүүлэх, зочид буудлуудад хөнгөлөлттэй зээл олгоход шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх талаар Засгийн Газраас 226, 331 болон 334 дүгээр тогтоолуудыг тус тус гаргажээ.Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Хөгжлийн банкнаас гаргах үнэт цаасыг мөнгөжүүлж ажиллахыг Монголбанкнаас хүссэн албан бичгийн дагуу Монголбанк дээрх арга хэмжээг барьцаат зээл болон урт хугацаат репо санхүүжилтийн арга хэрэгсэл ашиглан санхүүжүүлж, “АСЕМ”-ын арга хэмжээний хүрээнд түнш зочид буудлуудад нийт 108.4 тэрбум төгрөг, “АСЕМ Вилла” цогцолбор төсөлд нийт 125.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Нийтдээ 233 тэрбум 425 сая 387 мянган төгрөг олгосон байдаг аж. Харин уг репо санхүүжилтийн эргэн төлөлт энэ оны есдүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хооронд хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 10 )
Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Таныг энэ агуу боломжийн захиасыг танд илгээх нь надад үнэхээр таатай байна Бүх төрлийн зээл авах, мэргэжилтэй мэргэжилтнүүдийг санхүүжүүлэх $ 5,000 / € - $ 1,500,000 / € -оос зээл санал болгодог Тоо: 2% Онцгой нөхцөлгүйгээр Зээлийн үргэлжлэх хугацааг сунгах боломжтой маш энгийн арга Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 24h / 24 7/7 руу тань хүргэж байна и-мэйл: matildalecoustre@gmail.com
ХХБанкаар дамжуулж сайн л идэж уусан юм байна.
Банкуудаар дамжиж санхүүжигдсэн бол банк л хариуцана биз дээ,хэтэрхий мушгиад бна уу
Оджаргал гэж нэг төрийн бөөс байна аа хаана тендер
Зээлээ төлүүлж дээ. Ажлаад бай.
Ямар ид шидтэй бизнес хийхээрээ дарга байх хэдхэн жилд нь тэр бум тэр бумаараа өсөөд байдаг юм бэ???? Аргаа зааж өгөөч
Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга байсан Цагаан бол хамгийн их цуслаж, бүх хорыг нь найруулан тавьсан хулгайч юун хүүгүй зээл авах зүгээр л баруун солгойгүй хулгайлсан төрийн манлай хулгайч. Хулгайн мөнгөөрөө компаниа тэр ямар том болсноо өөрөө гайхаад бүүр шилдэг татвар төлөгч энэ тэр болгосон байна лээ.
ЖДҮ гэж тэнэгтэж байхаар энэ АСЕМ, Бондын мөнгийг шаардаж жагсаач
Энэ луйварын гол зохион байгуулагч нь БАТТӨР шүү дээ. Баруун зүүн гар нь Заяамандах, архичин Чинзориг гэж 2 луйварчин байгаа.