Э.Эрдэнэсувд: Шинэ жилийн захиалга авч буй ресторанууд сугалааны дугаартай и-баримт өгөх үүрэгтэй

2018 оны 11 сарын 16

Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч Э.Эрдэнэсувдтай ярилцлаа.

- Үзвэр үйлчилгээ тэр дундаа театр, цирк, хошин шогийн тоглолтууд сугалааны дугаартай и-баримт өгдөггүй гэсэн гомдол иргэдийн дунд их байна. Иргэд үзвэр, үйлчилгээ үзэх болгондоо и-баримт авах ёстой юу? 

- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем 2016 оны 1 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн.

Нийт бараа борлуулж, ажил, үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүн, хуулийн этгээд бараа борлуулах, ажил, үйлчилгээ үзүүлэх бүртээ сугалааны дугаартай, QR код бүхий төлбөрийн баримт /И-Баримт/ хэвлэн өгөх үүрэгтэй. Иймд үзвэр үйлчилгээний бүхий л газрууд, тоглолт зохион байгуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд сугалааны дугаартай и-баримтыг иргэдэд тухай бүрт нь өгөх үүрэгтэй гэсэн үг. Манай иргэд ч үзвэр үзэх бүртээ сугалааны дугаартай и-баримтаа  аваад хэвших хэрэгтэй.

Иргэдэд сугалааны дугаартай QR код бүхий төлбөрийн и-баримт олгоогүй тохиолдолд Татварын албаны нэгдсэн лавлах 1800-1288 дугаарын утсанд болон харъяа дүүргийн татварын албанд гомдлоо гаргах хэрэгтэй. Иргэдийн гаргасан гомдлыг харьяа татварын хэлтэс шалгаад 30 хоногийн дотор хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч, иргэнд албан ёсоор хариу мэдэгддэг.

- Удахгүй шинэ жил боллоо. Ресторан, зоогийн газар, бар гэх мэт үйлчилгээний газрууд аль хэдийн захиалгаа аваад эхэлсэн. Энэ тохиолдолд и-баримт өгөх ёстой юу?

- Үйлчилгээний бүх газрууд сугалааны дугаартай и-баримтыг өгөх үүрэгтэй. Том жижиг гэлтгүй та ямар ч газраар үйлчлүүлсэн сугалааны дугаартай и-баримтаа авах эрхтэй гэдгийг ямагт санах хэрэгтэй. Хэрэв ямар нэг шалтгаанаар баримт олгохгүй байгаа тохиолдолд татварын албаны 1800-1288 дугаарын утсанд мэдэгдэнэ үү.

- Үзвэр үйлчилгээний байгууллагуудыг и-баримт олгуулах тал дээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

- Нийслэлийн татварын газар Нийслэлийн соёл урлагийн газартай НӨАТ-ын тухай хуулийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.

Энэхүү санамж бичгийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт соёл, урлагийн тоглолт зохион байгуулж буй хувь хүн, хуулийн этгээдийг цахим төлбөрийн системд холбуулах, татвар төлөгчөөр бүртгүүлээгүй байсан зарим иргэдийг татварын албанд бүртгэх, орлогыг тодорхойлж, татварт бүрэн хамруулах, соёл урлагийн тоглолт үзэж буй иргэн бүрт сугалааны дугаартай,  QR код бүхий стандартын шаардлага хангасан төлбөрийн баримт хэвлэн өгдөг болгох тал дээр нэлээд ажлуудыг зохион байгуулж, үр дүн ахицтай байна.

Нийслэлийн хэмжээнд бүх кино театрууд болон цахим хуудсаар тасалбар худалдаалж буй /Ticket.mn/ байгууллагууд төлбөрийн баримтаа илгээж хэвшсэн.

Харин цахим төлбөрийн нэгдсэн системд холбогдсон боловч тухай бүр төлбөрийн баримтаа хэвлэж өгөхгүй, кассын машин эвдэрсэн, сүлжээ тасарсан гэх шалтгаануудаар баримт хэвлэхгүй байгаа тохиолдлууд гарсаар байна. Иймд татварын алба холбогдох хууль, журмын дагуу ажиллаж байна.

- Үзвэр үйлчилгээний хувьд авч үзэхэд зарим нэг байгууллагууд сайн харагдахгүй, бүдгэрсэн төлбөрийн баримт хэвлэж өгдөг. Үүнд ямар шаардлага тавигдах вэ?

- Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл /татвар төлөгчийн үүрэг/-ийн 18.1.8-д “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх” гэж заасан. Иймд татвар төлөгчид энэ үүргийг биелүүлэн ажиллах шаардлагатай. Энэхүү хуулийг зөрчсөн тохиолдолд татварын албанд буюу өмнө дурдсан утсанд мэдэгдэх хэрэгтэй.

- Зарим тохиолдолд ААН  илгээгүй гэсэн бичиг гардаг. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

- ААН илгээгээгүй баримтыг устгаад, сугалааны дугаар, үнийн дүн, эсвэл ДДТД, үнийн дүнгээр бүртгэхэд засагддаг. Үнийн дүн зөрүүтэй баримтыг ДДТД-ыг оруулж засна. Харин дахиж оруулахад уг байдал хэвээр байвал татварын албаны 1800-1288 дугаарын утсанд холбогдож мэдэгдэнэ үү.

Шивсэн төлбөрийн баримтаа баталгаажтал, дараа сард сугалааны тохирол болох хүртэл хаяхгүй байх хэрэгтэй. Сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор өмнөх сарын баримтыг шивж баталгаажуулснаар сугалаанд оролцох бүрэн боломжтой.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.213.57) 2018 оны 11 сарын 16

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Таныг энэ агуу боломжийн захиасыг танд илгээх нь надад үнэхээр таатай байна Бүх төрлийн зээл авах, мэргэжилтэй мэргэжилтнүүдийг санхүүжүүлэх $ 5,000 / € - $ 1,500,000 / € -оос зээл санал болгодог Тоо: 2% Онцгой нөхцөлгүйгээр Зээлийн үргэлжлэх хугацааг сунгах боломжтой маш энгийн арга Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 24h / 24 7/7 руу тань хүргэж байна и-мэйл: matildalecoustre@gmail.com

0  |  0
Top