“Эрдэнэт”-ийн 49 хувийн ЗОЛИОС болсон Н.Алтанхуяг

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

Өнгөрөгч 2012 оны сонгуулиар АН ялалт байгуулсан ч дангаар засаглах боломжгүй суудал авсан учраас Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж ахуй цагтаа парламентад 25 суудалтай байсан МАН-ын дарга М.Энхболдтой Засгийн газарт хамтрахгүй гэж үзсэн. Тиймээс 10 хүрэхгүй суудалтай, хүч нимгэн МАХН буюу Н.Энхбаярт найр тавьсан нь олны гайхшралыг барж байв. Хорооны Засаг даргаар ажиллаж асан З.Баянсэлэнгэ хүртэл сайдын суудалд морилж байсныг уншигч та санаж байгаа байх. Тухайн үед олон нийт туршлагатай, боловсон хүчний нөөцтэй МАН-ыг засагт уриагүй байж гологдогсдын бүлгийг урилаа хэмээн ад шоо үзэж, Н.Алтанхуяг чухам яагаад ийм алхам хийсэн нь бүрхэг хэвээр үлдсэн.

Харин тэрбээр энэ долоо хоногт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсноор энэхүү бүрхэг үлдсэн асуудал ил тодорхой болов. Тодотгож хэлбэл, Н.Алтанхуяг тухайн үед Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын МАНАН бүлэглэлээс нүүр буруулсан хэрэг байжээ. Гэтэл Ц.Элбэгдоржийн хувьд М.Энхболдыг Засгийн газарт оруулж, “Эрдэнэт” ажиллагааг эхлүүлэх байсан учраас Засгийн газрыг унагаахаас өөр сонголт үлдээгүй аж.  

Ярианы эхэнд юуны өмнө М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаасаа буух, Ц.Элбэгдорж нарын МАНАН бүлэглэлийг тараах ёстойг тэр давхар дуулгаад авна лээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарыг ёстой нэг цензургүй буруутгасан. Сүүлийн гучаад жилд улс төрийн гүнд ажилласан, улс төрийн далд амьдралд юу өрнөдгийг сайнаас сайн мэдэх хүний нэг бол тэр. Нөгөө талаар улс төрийн өндөр дээд албан тушаал хашсан хүний хувьд мэдээллийн хэрэгслээр дэгс ярина гэж үгүй. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа “Шударга бусын хонгил” гэж байдгийг сайтар мэдэж авсан хувьд ийнхүү Монголын ард түмэнд мэдэх бүхнээ дэлгэлээ.

Мөнхүү "МАНАН бүлэглэл гэж байдаг. Өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд энэ олон түмний эсэргүүцэл, шударга гишүүдийн шахалтыг хүндэтгэн үзээд суудлаа өгөх хэрэгтэй. Юундаа хоргодоод байгаа юм бэ? Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрын үүсгэсэн МАНАН-г тарааж байж сая шударга ёсны тухай ярих ёстой. Үүнийг сарниаж тараахгүй бол нийгмийн хөгжил, шударга ёсны тухай ярилтгүй" гэх санааг ч чулуудав. Тэр мөн “Намайг Ерөнхий сайд болсоны дараа Ц.Элбэгдорж бид хоёрын хооронд "Эрдэнэт" үйлдвэрийн тухай нэг яриа болсон юм. Надад юу гэж хэлсэн бэ гэхээр Н.Алтанхуяг аа, чи бусад ажлаа л хий. Би "Эрдэнэт"-ийг хариуцна аа л гэж хэлсэн” гэлээ.

Энэ бүх тэмцэл дундуур Ерөнхий сайдын алба залгуулж явсан Н.Алтанхуяг тухайн үед Төв аймгийн Цагдан хорих төвд хоригдож байсан, өөрийнх нь Ахлах зөвлөх Л.Гансүхтэйгээ уулзах гэж Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг дагуулан очихоос эхлээд чамгүй хөдөлгөөн болж байв. Нөгөө талаар түүний охины нэр дээр олон тэрбум төгрөгийн тендерийн асуудал дэгдэж, хүргэн Г.Дэнзэн нь ял авч, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурьт ял өгсөн гээд Н.Алтанхуягт чиглэгдсэн арга хэмжээг МАНАН бүлгийн гол хоёр төлөөлөгч Ц.Элбэгдорж, М.Энхболд нар хийж байсныг ч нуусангүй.  

Н.Алтанхуягийн ойр орчмын хүмүүсийг хорьж шалган, яллаж байсан нь үнэний хувьтай. Үүний ар талд хэмжээлшгүй их эрх мэдлээ урт удаан хугацаанд хадгалах, МАНАН бүлэглэлийг жигд ажиллахад оршиж байсан бололтой. Энэ тухайд тэрбээр асуудал дэлгэнэ лээ. Тухайлбал, "Ер нь МАНАН-гийн Засгийн газар гарч ирээд Ц.Элбэгдоржийн захиалгаар бүх зүйлийг хийсэн. Дахиад нэг жишээ хэлэх үү. Ч.Сайханбилэг дөнгөж гарч ирээд Тагнуулын даргыг сольж, Б.Хурцыг тавьсан. Уг нь Б.Ариунсан гэж хүн байсан. Цагдаагийн дарга, Шүүхийн даргаа сольсон. Ерөөсөө гарч ирээд тав хоноод л ингэж байгаа юм. АН-ын дарга нь Н.Алтанхуяг байсан, яахаараа бүх хүнийг сольдог юм. МАНАН-гийн Засгийн газар Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрын захиалгаар байгуулагдаж бүх юмыг тэр хоёрт зориулж хийсэн. Энэ хүн чинь өөрөө найман жил хаан суучихаад, дараачийн найман жилдээ М.Энхболдыг хаан суулгах гэж бүх төлөвлөгөөгөө хийсэн байсан юм. Тэрнийх нь эсрэг өрвөлзсөн, өрвөлзөж мэдэх бүх хүнийг хонгил руугаа хийж, шорон гяндангаар айлгасан. Ингэж хаанчилна гэж тооцоолсон шүү дээ, худлаа юм уу" хэмээж, бодит байдлыг шуудхан мэдэгдсэн.

Шууд утгаараа бол Ц.Элбэгдорж болон МАНАН бүлэглэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг авах гэж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан гэх ойлголтыг нэгэн үе Засгийн газрыг тэргүүлж асан Н.Алтанхуяг энэ удаагийн ярилцлагаараа шулуухан хэлсэн нь улс төр дэх "Хөшигний ар"-ын үйл явдлыг дэлгэсэн, шуугианд мэдэгдэл болоод байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн
”Цензургүй яриа”-нд оролцохдоо хэлсэн ОНЦЛОХ ҮГС

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(202.170.80.25) 2018 оны 12 сарын 12

Одоо өөрийгөө энхийн цагаан тагтаа болгоод яахын бээ, нүүрсний асуудлаар зөвлөх чинь ял эдэлж байхад өөрийгөө буруугүй гээд яахын, хүргэн Дэнзэнгийнхээ авсан мөнгө, өөрийнхөө ЖДҮ-гийн зээлийг төлөөд гоншигнохоо больчих. Танай намынхан чиньл танай засгийг унагаасан биз дээ. МАНАН гээд л нэг юм ярихын , өөрөө МАН-ын засагт хамтраад ажиллаж байсан биз дээ, иргэдийг ой санамжгүй гэж боддог бололтой, нэг өдөр гарч ирээд л тэр намайг тэгээд, энэ намайг ингээд гэхийн, Өөрийн гэсэн толгойтой байгаад эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй яасын, Гишүүн, Ер, сайд, Намын дарга гээд бүх суудалд суусан ш дээ

0  |  0
Зочин(202.9.42.100) 2018 оны 12 сарын 12

Алтанхуягиин засаг шиг юм хиисэн засаг байхгүй шүү . Траншейгээр айлгаж дээ чааваас цаад талд нь эрдэнэт жаст л байж дээ бас зүрхгүй хулчгар юм тэр үед нь хэлдэггүй новш юм даа

0  |  0
p(59.153.114.48) 2018 оны 12 сарын 12

muu nerteich bas hiisen yumtai hvn shvv

0  |  0
p(59.153.114.48) 2018 оны 12 сарын 12

muu nerteich bas hiisen yumtai hvn shvv

0  |  0
Зочин(126.196.35.205) 2018 оны 12 сарын 12

Хөөрхий Дэнзэн Алтанхуяг хоёр хэлмэгдсэн юм байна.17 тэрбумыг хүчээр амруу нь чихсэн юм байна

0  |  0
иргэн(202.9.42.116) 2018 оны 12 сарын 12

ЭХБОЛДОО ОДОО ОГЦРООЧЭЭ , АРД ТҮМЭН ЧАМАЙГ БҮР ҮЗЭН ЯДАХ БОЛЛОО

0  |  0
Zochin(64.119.23.90) 2018 оны 12 сарын 12

Tsaaziin yliig hurdan sergeegeechee.Mongoliin esreg yvaad baigaa Elbegdorj, Enhbold metiig dariuhan ustgaval taarna shuu

0  |  0
Top