Чөлөөт бөхийн хоёрын хоёр сайн дасгалжуулагч тун ойрхон хугацаатай Монголоос явлаа. Монголын дасгалжуулагчид гадаадад уригдаж байгаа нь нэг талаар таатай, нөгөө талаар таагүй мэдээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар Хятадад уригдаж, өнгөрсөн долоо хоногт хилийн дээс алхав. Ооска гавьяат Ганьсү мужийн Ланьжоү хотод чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллана.
Чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр түүнээс өмнө мөн л БНХАУ-ын Өвөрмонголын Хөх хотод дасгалжуулагчаар ажиллах саналыг хүлээж авсан. “Алдар”-ын зааланд амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлдэг байсан Цогоо багш өнөөдөр өвөрлөгч шавь нарт бөхийн эрдэм зааж явна.
Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар нар 2012-2016 оны олимпийн циклд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийг удирдан дасгалжуулж байсан багш нар. Тэднийг ажиллаж байх хугацаанд ДАШТ-ээс чөлөөтийн эрэгтэй тамирчид 30-аад жил тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүлж байлаа. Энэ хоёр дасгалжуулагчийн өөрсдийнх нь гарын шавь нараас гэхэд Г.Мандахнаран, Б.Номин, Т.Түвшинтулга нарын бөхчүүд сүүлийн зургаан жилийн хугацаанд дэлхийн медальтнууд болжээ.
Хятадууд Монголын бөхийн төрлүүдийн шилдэг дасгалжуулагчдыг алдахыг хүсдэггүй. Монголын шилдэг жүдоч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг Монголын шигшээ багийн дасгалжуулагчаас чөлөөлөгдсөн даруй тэд санал тавьж байлаа. Бээжингээс Лондонгийн олимпийн мөчлөгт Монголын жүдочдыг дасгалжуулж, Н.Түвшинбаяр аваргыг олимпод бэлтгэсэн Х.Болдбаатар 2014 онд ӨМӨЗО-ы шигшээ багтай гэрээ байгуулж, тийш явсан. Риогийн олимпийн өмнө буюу 2015 онд түүнийг “тушаал” дэвшүүлэн, БНХАУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар томилж байсан юм. Ингээд зогсохгүй өнгөрсөн жил Хятадын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллуулах санал тавьсан ч Х.Болдбаатар дасгалжуулагч гэрээгээ дуусган, Монголдоо эргэж ирээд байгаа.
Тэрбээр монгол дасгалжуулагчдыг гадаадад гарч ажиллахаар явсны дараа ирдэг олон нийтийн хандлагын талаар “Байгаа үед нь хайрлаж, дэмжээгүй мөртлөө хүнийх, бусдынх болсных нь дараа харамсдаг, шүүмжилдэг дутагдалтай шүү дээ, монголчууд бид. Олимпийн аварга төрүүлсэн дасгалжуулагч өнгө мөнгө хөөгөөд явчихлаа гээд тухайн үед спортын хорхойтнууд төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр таныг нэлээд шүүмжилж байсан?” гэх сэтгүүлчийн асуултад “Намайг хайрлаж, харамласандаа л тэгж байна гээд эмзэглээгүй ээ. Нөгөө талаар өнгө мөнгө хөөж яваагүй болохоор янз бүрийн юм бодоогүй. Монгол хүн ямар ур чадвартай, авьяастайг гадаадын нэг ч болов оронд харуулах бодол, зорилго л надад байсан. Үнэнийг хэлэхэд, БНХАУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч болохоос татгалзсан маань монгол хүний үнэлэмжийг өсгөх гэсэндээ л тэр. Тэд өмнө нь ахлах дасгалжуулагчаар ажилласан солонгос багшаас арай бага цалин надад амласан юм. Тэгэхээр би бус монгол дасгалжуулагчийн үнэлэмж солонгосчуудаас бага болж таарах нь. Тэгээд л зөвшөөрөөгүй” гэж хариулж байжээ. (“Өнөөдөр” сонин, 2017 он)
Х.Болдбаатар дасгалжуулагч урд хөршид ажиллах хугацаандаа “Рио-2016” олимпийн наадмаас олимпийн медальт анхны хятад эрэгтэй жүдоч төрүүлсэн ба түүний удирдаж байсан ӨМӨЗО-ы багийн жүдочдоос таван тамирчин БНХАУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан байдаг.
Буудлага. “Барселона-1992”, “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр өдгөө Энэтхэгийн буудлага спортын залуучуудын шигшээ багийг дасгалжуулж байгаа. Өнгөрсөн жил зодог тайлсан даруйдаа Энэтхэгт уригдсан түүний шавь нар энэ жилээс хэдийнэ өндөр амжилт үзүүлж эхэлжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард болсон Азийн наадмын спорт гар бууны 25 метрийн дасгалд Энэтхэгийн залуучуудын шигшээ багийн тамирчин Рахи Сарнобат шигшээ буудлагад 34 оноо авч, рекорд тогтоон, Азийн наадмын буудлагын төрөлд түрүүлсэн Энэтхэгийн анхны эмэгтэй тамирчин болж байв. Түүний шавь нарын амжилт, залуучуудын олимп, цомын тэмцээнүүдэд үргэлжилсээр байгаа.
Ингээд харахаар Монголын дасгалжуулагчид гадаадад уригдах нь нэр хүнд талаасаа таатай сайхан санагдах. Мэдээж тэд цалин, хангамж, амьдралд хэрэгтэй бусад саналуудыг хувийн зүгээс харж, сонголтоо хийж байгаа. Гэхдээ... Хэрвээ тэд Монголдоо үлдсэн бол юуг алдахгүй өнгөрөх байсныг бид хэлж мэдэхгүй. Тэдэнд нэг адил зүйл байдаг. Дээрх нэр дурьдсан чадварлаг тамирчин, дасгалжуулагчид бүгд эхлээд эх орондоо ажиллах боломж, бололцоог эрэлхийлсэн нь харагддаг.
Монголд спортын топ төрлүүдийн шигшээ баг удирдаж байгаа бусад дасгалжуулагчдыг үгүйсгэх нь зүйд нийцэхгүй. Гэхдээ манай сургалт дасгалжуулалтын төлөвлөгөө, алсын хараа, дасгалжуулагчдын чадвар, ялангуяа спортын боловсон хүчин, мэргэжлийн дасгалжуулагчдыг өндөр хөгжилтэй оронд бэлтгэх зэрэг хамгийн чухал бодлого алдагдсан байх вий гэж харагддаг. Гадаадад сургах. Гадаадад явуулах. Гадаадаас урихаа орхиж болохгүй. Мөн мэргэжлийн, өндөр зэрэглэлийн зодог тайлсан тамирчдаа бодлогоор дасгалжуулалтад сургаж бэлтгэх нь ирээдүйд манай спортыг дасгалжуулагч, тамирчин, тэдний бий болгох амжилтаар дутаахгүй.
Сэтгэгдэл ( 26 )
Dasgaljuulagchiin amidral chalin ni sain baisan bol yu gej eh ornoosoo yabah bilee?Argagyin erhend yabj dee!
казакстанд эмэгтэй шигшээ баг дасгалжуулж байна даа
Тайчигч энэ тэр явж л байг л дээ, сайн л биз, угаасаа монголын чөлөөт бөх сөнөж байгаа ш дээ, үлдсэн хэд нь ч удахгүй явна биз
Эргүүнүүд явна л биз.Бид шигшээ багт бхдаа амжилт гаргасан гээд л хуцаад бдаг.Тэр медаль хүртсэн тамирчид чинь үндсэн багшийнхаа төлөвлөгөөгөөр амжилтанд хүрээд бгаа юм.Одоогийн шигшээ багийнхан ч гэсэн сана.Дараа нь бас бид гаргасан амжилт гээд хуцаваа.Баруун солгойгүй л таалагдаагүй хүн болгоныг хужаа хужаа л гээд бдаг хүмүүс цагаа болохоор хар амиа бодоод хужаа руу бадар барихаар явжээ хөөрхий тун өрөвдөлтэй.Та 2г Шижигээ тэргүүтэй хэдэн эргүүнүүд л сумлаж бгаа.
Хэдэн арван жил улсын мөнгө идэж уучихаад хийж бүтээсэн юу ч байхгүй зүгээр л яваад өгдөг. Өөрөө болон тамирчидыг байр хоол заалны зардал гээд төсвөөс хэдэн тэрбумыг авчихаад ямар ч хариуцлага байхгүй яваад өгдөг. Тэмцээнд орж байна гээд олимпод явахдаа эрэгтээ мэгтэй 2 бүтэн баг дасгалэуулагч энэ тэр гээд маш их хөрөнгө үрчихээд хов хоосон .Тэрний оронд энэ тамирчин дасгалжуулагчид өгч байгаа мөнгөөр улсдаа бүтээн байгуулалт барьсан бол хэдэн сургууль эмнэлэгэ барих байсан бол.
Холбооны удирдлагуудтай тэмцэнэ гээд л сүржигнээд байсан Хосоогоос өөр дуугардаг хүн алга.Энэ хоёрыг хятадаас өөр хаана ч тоохгүй биз
Жинхэнэ цуут эх оронч, анти хужаа үзэлтэй 2 хүн мөнгө улаан нүд цагаан гэгчээр хамгийн их үзэн яддаг ХЯТАД улс руу явлаа даа хөөрхий. Жинхэнэ Хужаагууд чинь өөрсдөө байж лдээ. Ямар ацных нь эх орончид байхав дээ. Цогтбаяр нь хөх хотод нэг муу дунд сургуульд л багшилж байгаа гээ биз дээ ?
Дээх нь үед Д.Оюунболд агсныг хятадууд ажиллуулах хүсэлт гаргаж билээ. Харин Оёо багш үл зѳвшѳѳрѳн Хангай клубыг бусадтай байгуулж цалингүй ажиллаж байж билээ. Олон мундаг тамирчин тѳрүүлсэндээ.
Холбооны удирдлагууд нь өөрсдөө цааш нь түлхсэн шүү дээ. Амьдрал нь сайжраагүй ч эх орноо гэсээр өдий хүрлээ.холбооны удирдлагадаа гомдохоос яахав дээ, яаж хамтарч ажиллахав.
Явахаас яахав дээ. Хүн өөрийг нь үнэлж, хүндэлж байгаа газраа сонгохоос яахав
Хятадыг сонгодог нь маш болчимгүй тэнэг сонголт шүү дээ.Тэд бидний мөнхйин өрсөлдөгч дайсан Монголчуудтай Азийн дэвжээнд хамт барилдана.Тэгэхээр тэр хүмүүс эх орноосоо урваснаас ялгаагүй болж бг гэдгээ мэдэж байгаа болов уу?Амьдрал ямар ч байсан эх орноосоо сурман эрдэм амжилт нэр төрөөр Хятадад очно гэдгийг ойлгохгүй байна.Алдар нэр мөнгөнөөс илүү эх орон өөрийн болон эцгийн нэрээ Монголдоо дуурсгаж яваасай манай тамирчид!Та нарын хөлс урссан ч эх орны нэрээр алдар мөнхлөгдөж яваа!Харийн орон бол харийнх.тэр тусмаа хятад дэлхйиг эзлэх бодлогы нь дэмжээд эх орныхоо эсрэг хийж буй үйлдэл шүү!
Hohchin gedgii za nergseniihen daraa hashgaraad yadii ta nar
яадгийн яваг манай энэ чөлөөт бөхийн холбооны хэдэн эргүү мал нууд энэ завхарсан төр засаг ямар харж үзэж дэмжиж тусалж байгаа биш тэгэх тусам нь гадаад оронд очиж ажиллах хэрэгтэй чадалтай чансаатайгаа тэнд очоод харуулах хэрэгтэй Монголын нэгч тамирчин медал авч чадахгүй болтол нь бүх медалийг нь хамж харуулах хэрэгтэй малнууд нэг тамирчин нэг дасгалжуулагч явахад яадгийн дахиад байгаа юм чинь гэж бодож байгаа гэвч нэг хүний ард бүхэл бүтэн Монгол улсын бөхийн спортын мэдлэг туршлага арга ухаан хэв маяг гээд Монголын гэсэн бүх зүйл чинь гадаадынх болж байгааг ойлгохчгүй хохь чинь...........
Явна л биз .өөрсдийнх нь сонголт ш дээ.Жинхэнэ эх орончид ингэж мөнгөний хойноос хөөцөлдөхгүй.Монголд энэ 2 оос өөр өчнөөн шилдэг дасгалжуулагчид бна.Харин хэрүүлийн 2 тулам нэг хэсэгтэй алга болсон нь дээр.Муусайн хужаанууд хятадууд гээд л хүн болгон луу дайраад бдаг бсан.Харин одоо хужаа руу яс горьдоод мөнгө царайчлаад явж бна даа.Инээдтэй.Хужаагуудад алуулчих вий дээ.Оско нь шалчигнаж байж.Цогоо нь тамирчдын мөнгө шааж байж алуулчих вий дээ.За ямартай ч амжилт хүсье зайлуул 5.10 төгрөгтэй ирэг дээ
Odoo amidralaa bodohoos yahavdee.mongold ene humuusee demjihgui bna ldaa.
ШИНГЭХНАРАНААС БОЛЖ САЙН САЙХНААСАА САЛЛАА ДАА ХӨӨРХИЙ. УРВАЖ ДУУСАХ ЮМ ДАА МӨНГӨНИЙ БООЛУУД
Mandah narangiin tsever buruu shuu de sekund duusaagui bhad tegj daldganaj boldgui l bhgui yu todorhoi bolson bsan gej yariad bdgiin durem l bol durem bdagiin 3 sekundiin dotor nuguu tamirchin onoo avah bolomj bii tul sekund duussanii daraa l daldganah bsiin
mandahnaran gej banditai niileed mongoliig delhiid shivshigt hutgasan humuust yamar yl onooson be
Чөлөөт бөхийн холбоо гэж заваан газар хавчсаар байгаад сайн багш нар
ЧАНАРТАЙ БАРААГ ЗАД ХЯМДРУУЛЖ БАЙГААД Л ӨӨРИЙН БОЛГОДОГ УЛС ДАА