Зуны цагт хүүхдийнхээ боловсролд анхаарах боломж бидэнд илүү бүрддэг. Тэр дундаа зуслангийн вакум сургалтанд хамруулах нь Гадаадад хүүхдээ хараа хяналтгүй явуулахаас илүү үр дүнг, хямд зардлаар олгож байгаа нь амьдралаас харагдлаа. Зуслангийн вакум сургалтууд дундаас “English Summer School” хөтөлбөрийг эцэг эхчүүд болон хүүхэд залуучууд мэддэг болжээ. Өнгөрсөн жил англи хэлний зуны шилдэг сургалтаар шалгарсан “English Summer School” англи хэлний бүтэн вакум сургалт 6-р сарын 4-нд эхэлж, 11-нд кэмп рүүгээ гарах юм байна.
Хандгайтын аманд байрлах Баянхангай эко зусланд явагддаг бүтэн вакум сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Doctor of English” англи хэлний сургуулийн ахлах багш Д.Алтанчимэгээс тодрууллаа. Тус сургуулийн “Галзуу хурд” танхимын эрчимжүүлсэн вакум сургалтын талаар ч бид дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
-Танай сургуулийн зуны хөтөлбөр 2010 оны шилдэг сургалтаар шалгарч байсан. Энэ жилийнх нь ямар онцлогтой вэ?
-“Doctor of English” англи хэлний сургууль гурав дахь жилдээ зуны сургалтынхаа хөтөлбөрийг эхлүүлж байна. Манай зуны сургалтын хөтөлбөрт Докторын брэнд болсон хоёр чухал сургалтын төрөл багтаж байгаа. Эхнийх нь English Summer School англи хэлний зуслангийн бүтэн вакум сургалт. English Summer School хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Өнгөрсөн жил Нийгмийн шинэчлэл сангаас явуулсан судалгаагаар Зуны шилдэг сургалтаар шалгарсанд бид баяртай байгаа. Энэ жил хөтөлбөрөө улам чанаржуулж, шинэ сайхан болгоноор сайжруулахыг чармайж ажиллаж байна.
Хоёрт, “Галзуу Хурд” англи хэлний эрчимжүүлсэн танхимын сургалт. Манай сургууль “Галзуу хурд” сургалтын хөтөлбөрөө 2010 оны хичээлийн шинэ жилд зориулан боловсруулж гаргасан. Энэхүү хөтөлбөр маань нэг бүтэн хичээлийн жилд туршигдаж, 1000 орчим хүн хамрагдаад байна. Галзуу хурдын гол давуу тал бол 6 сарын турш судлах программыг ганцхан сарын дотор багтаан бүрэн эзэмшүүлдгээрээ давуу талтай. Мөн сурах бичиг, гарын авлага, өдрийн хоол багтсан байдаг. Англи хэлний суурь мэдлэггүй байсан ч “Галзуу хурд”-аар нэг сар хичээллэхэд чөлөөтэй уншиж, ярьж сурна. Бичгийн англи хэл ч тодорхой түвшинд эзэмшиж чадна. Мэдээж энэ бүхэнд хувь хүний өөрийн хичээл чармайлт чухал.
-Зарим сургалтын төв 4 жилд үзэх хичээлийг нэг сард өгнө гэж сурталчилгаа цацаж байна л даа. Ийм боломж байна уу?
-Тухайн сургалтын төв маань ямар арга техникээр хичээлийг удирдан явуулж байгааг мэдэхгүй юм. Манай сургуулийн тухайд боломжит дээд хурдаар буюу өдрийн найман цагаар долоо хоногт таван өдөр, хагас сайнд дөрвөн цагаар хичээллэхэд зургаан сарын программыг суралцагчид олгох боломжтой гэсэн тооцоо гаргасан. Энэ бол бидний олон талаас нь судалж, харьцуулж гаргасан программ. Гэхдээ долоо хоногт хоёр удаа, нэг өдөр хоёр цагаар хичээллэнэ гэж тооцвол манай программ бол нэг жилийн хөтөлбөрийг багтаана. Дөрвөн жилийн програм гэвэл бакалаврын түвшний боловсрол олгох нь байна шүү дээ. Нэг сарын дотор яг ийм түвшний мэдлэг олгоно гэж бид амлаж чадахгүй. Харин хоёр сар Галзуу хурдын хоёр түвшинд дараалан суралцвал бид ТOEFL-ын өмнөх шатанд хүргэж чадна. Анхан шатны мэдлэгтэй хүнийг шүү дээ.
-Зуслангийн бүтэн вакум сургалтанд хэд насны хүн хамрагддаг вэ. Хаана зохион байгуулах вэ?
-Манай сургууль өөртөө зуслантай цөөхөн сургалтын төвийн нэг л дээ. Хандгайтын аманд, битүү ой модоор хүрээлэгдсэн, яг дэргэдүүрээ горхи урсдаг, байгалийн үзэсгэлэн цогцолсон уулын аманд өөрийн эзэмшлийн Баянхангай эко зусландаа Америк, Монгол мэргэжлийн багш нар хичээл заана.
-Амьдрах орчны тухайд?
-Манай зуслан бол зөвхөн вакум сургалтанд зориулан үүсгэн байгуулсан мини зуслан шүү дээ. Хичээлийн байр, амьдрах гэр, 00, душ бүгд бүрдсэн байгаа. Хамгийн гол нь чанартай эрүүл хоол, цэвэр орчныг бид бүрдүүлсэн. Хүүхдүүд маань суралцах хугацаандаа Монгол гэрт амьдарч, гал түлэх, Монгол гэрийн орчинтойгоо харилцаж сурах, байгал эхтэйгээ зөв харьцах, Монгол ёс заншилдаа давхар суралцах гээд олон давуу талыг Баянхангай зуслангаас олж авч болно.
-Нэг ээлжинд хэдэн хүн хамрагдах вэ?
-Суралцах хүүхдийн тоо чанарт шууд нөлөөлдөг учраас бид нэг ээлжинд дээд тал нь 50-55 хүүхэд авдаг. Энэ жил бид 250-260 хүн л хүлээн авна. Гадаад нэг, Монгол гурван багш тогтмол байрлаж хичээлээ удирдан явуулна. Нэг ээлжийн хүүхдүүдээ түвшингээр нь гурван групп хуваана. Нэг групптээ 15-18 хүүхэд хувиарлагдана. Харин амьдрахдаа эрэгтэй, эмэгтэйгээрээ тав таваар нэг гэрт амьдарна.
-Ер нь сургалтын чанарын хувьд ямар баталгаа өгөх вэ. Эцэг эхчүүдэд энэ л хамгийн чухал байна шүү дээ?
-Бид өөрсдийнхөө талаар ямар ч үнэлэлт дүгнэлт өгч болно. Гэхдээ эцсийн дүнг суралцагчид маань өгнө шүү дээ. Өнгөрсөн хоёр жилийн English Summer School хөтөлбөрт хамрагдсан хүүхэд залуусаас маань энэ жил эхлээгүй байхад нь 30-40% нь дахин суралцана гэсэн захиалга өгсөн байна. Арай томчууд нь наадмын дараах ээлжийг сонгож байна. Харин багачууд маань нэгдүгээр ээлжийг бараг дүүргэчихээд байна. Бүр төлбөрөө төлөөд, гэрээ байгуулчихсан “Миний суудлыг хадгалж байгаарай” гэсэн хүүхдүүд ч олон гарч байна. Тэгэхээр суралцсан хүмүүс маань багшдаа, зусландаа, сургуульдаа сэтгэл хангалуун байгаа учраас ингэж дахин давтан суралцаж байгаа болов уу гэж бид дүгнэж байна л даа.
-Сургалт хэзээнээс элсэль авах вэ?
Тавдугаар ээлжийн хичээл 8-р сарын 13-нд хөдөлнө. Манай зуслангийн сургалтын 7 хоног нь түвшин жигдрүүлэх зорилгоор танхимд, 14 хоног нь бүтэн вакум орчинд зуслан дээрээ явагддаг.
-Галзуу хурд сургалт тань хаана явагдах вэ. Хичнээн ээлж авах вэ?
-Галзуу хурдын тухайд Улаанбаатар хотод, Баянгол дүүрэг, Сэрүүлэг дээд сургуулийн дэргэд Доктор инглиш сургуулийн төв дээр явагдана. Нийтдээ арван ээлжинд 200 орчим хүүхэд авч сургана. Ер нь манай сургууль анги дүүргэлтэн дээр гойд анхаардаг. Нэг ангид хэт олон хүүхэд суралцвал сургалтын чанарт заавал нөлөөлдөг. Тиймээс Галзуу хурдын нэг ангид 15-20 хүүхэд хичээллэхээр бид зохион байгуулдаг. Галзуу хурдын зуны эхний анги 6-р сарын 4-нд эхэлнэ.
-Ямар төлбөртэй байдаг вэ?
-21 хоногийн Зуслангийн бүтэн вакум сургалт 390.000 төгрөг. Нэг сарын Галзуу хурд эрчимжүүлсэн Танхимын вакум сургалт 290.000 төгрөг байгаа. Галзуу хурдын хувьд оюутан, сурагчдад зуны турш 10% хөнгөлөлттэй.
-Харилцах утас: 91236666, 91993035, 98100305
Ярилцсан: Б.Сараа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал