Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Их чуулган саяхан болж өндөрлөлөө. Чуулганаар одоогийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг улираан сонгосон юм. Их чуулганд оролцсон 49 академичийн 47 нь түүнд санал өгчээ. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдоод буй Д.Рэгдэл академич манай сайтад өгч байсан ярилцлагыг та бүхэнд хүргэе.
-Монголын Шинжлэх Ухааны Академийн бүтцэд 2015 онд өөрчлөлт оруулах Засгийн газрын тогтоол гарсан байдаг. Энэ өөрчлөлт үр дүнтэй байсан уу?
-Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар гаргасан байдаг. Зөвхөн шинжлэх ухааны академи биш Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрдэм шинжилгээний байгууллагуудын бүтэц зохион байгуулалт орон тоонд өөрчлөлт оруулсан юм. Хэрэгжиж эхлээд дөрвөн жил боллоо. Энэ тогтоолын сайн үр дүн төдийлөн харагдахгүй байгаа. Саар нь сайнаасаа их бий.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирээд төрийн албан хаагчдын тоог цөөрүүлнэ гэж зарласан. Энэ бодлогынхоо хүрээнд хамгийн түрүүнд эрдэм шинжилгээний салбарын орон тоог 15 хувиар цөөрүүлчихсэн юм. Шинжлэх ухааны байгууллагад ажилладаг 280 ажилтан цомхотголд өртсөн. Гэвч эрдэм шинжилгээний салбарт цомхотгол хийчихсэн мөртөө бусад салбарт ер цомхотгол хийгээгүй.
Тэр тусмаа Монгол Улс нэг сая хүнд ногддог эрдэм шинжилгээний ажилтны тоогоороо Ази тивийн дунджаас гурав дахин бага байдаг улс. Бас нэг саар шийдвэр нь хүрээлэнгүүдийн тоог цөөрүүлж, нэгтгэсэн. Тэр үед төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллага 50 орчим байсан юм. Нэгтгэсний дараа 23 орчим л эрдэм шинжилгээний байгууллага үлдсэн байдаг. Энэ шийдвэр хэрэгжүүлэхдээ эрдэм шинжилгээний байгууллага, Шинжлэх ухааны академиас ердөө санал аваагүй. Зүгээр л нийлүүлчихсэн. Одоо болтол энэ шийдвэрийн сөрөг үр дагавар ажиглагдсаар л байгаа. Нийлүүлэх огт шаардлагагүй хоёр өөр салбарын эрдэм шинжилгээний байгууллагыг нэгтгэчихсэн.
-Төр шинжлэх ухаантайгаа авцалдаж хөгжихгүй, саналыг нь сонсдоггүйтэй л холбоотой юм байна, тийм үү?
-Тийм. Угаасаа шинжлэх ухааны салбар юу бодож, зорьж байна вэ гэдэг нь төрд сонин биш байна л даа. Улстөрчид дур зоргоороо шийдвэр гаргадаг. Энэ тогтоолтой холбоотой ажиглагдсан өөр сөрөг үр дагаврууд ч бий. Сая би голлох хоёрыг нь л хэлчихлээ. Дурдах ёстой сөрөг үр дагавар гэвэл шинээр байгуулагдсан хүрээлэн бүрийн орон тоог нь заачихсан. Нэг талаас бодоход ашигтай юм шиг боловч нөгөө талаас шинжлэх ухааны салбар хурдан хөгжиж байгаа учраас хүрээлэн хооронд хүн хүч сэлбэх, лабораторийн тоног төхөөрөмж ихтэй газар нь гол хүчээ төвлөрүүлж ажиллах ямар ч боломжгүй болгочихож байгаа юм.
Улстөрчид дур зоргоороо шийдвэр гаргадаг.
Энэ бол маш буруу шийдвэр байсан. Энэ тогтоол гарахаас өмнө Ч.Сайханбилэг маш том алдаа хийх гэж байсан. Бүх эрдэм шинжилгээний байгууллагыг их сургуулиудад хуваарилаад, 2-3 жилийн дотор улсын төсвөөс гаргана гэж шийдвэрлэх гэж байсан. Үүнийг шинжлэх ухааны салбар ихээхэн эсэргүүцэж 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулж, албан шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байлаа. Үүний хүчинд энэ асуудал тэгээд намжсан.
-Ч.Сайханбилэгийн Засгийн газраас хойш хоёр Ерөнхий сайдтай боллоо. Ерөнхий сайд нар та бүхэнтэй уулздаг, зөвлөдөг, саналыг нь сонсдог уу?
-Ч.Сайханбилэгийн Засгийн газраас өмнөх Ерөнхий сайд нар тодорхой хэмжээнд уулзаж санал солилцдог байсан. Нийтэд нь уулздаггүй юм аа гэхэд удирдлагын түвшинд уулздаг байсан юм. Түүнээс хойш уулзах нь их багассан. 2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нэг удаа хүлээн авч уулзан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллахад эрдэмтдийн санал, шийдэл боловсруулахад гурван сар л хамтран ажилласнаас өөрөөр төдийлөн хамтран ажиллаагүй дээ.
-Гаднын шинжлэх ухааны байгууллагууд тотмоохон компанитай хамтран судалгаа хийх юм уу, шууд хэрэглээнд нэвтрүүлж болохуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Манайд энэ боломж нь хэр зэрэг байдаг юм бэ?
-Шинжлэх ухаан гэдэг үзэгдэл бол хүн төрөлхтнийг өдий хэмжээнд авч яваа л зүйл. Түүхийн бүх л үед шинжлэх ухаан технологийн дэвшил л улс орны түүхийг бичиж байсан. Дэлхий дээр амьдрах хүний тоо нэмэгдэх бүрт хэрэглээ нэмэгддэг. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ хүний тоо математик прогрессоор нэмэгддэг бол хэрэглэж буй хүнсний тоо геометрийн прогрессоор өсдөг. Өндөр хөгжилтэй орнуудыг аваад үзэхэд өрсөлдөх чадварынх нь голлох үзүүлэлт бол шинжлэх ухаан, технологийн салбар гэдгийг бүрэн ухамсарлаад байна.
Тухайлбал, том компанийн захирал шинжлэх ухаан, технологийн салбар хөгжүүлэхэд хөрөнгө оруулсан бол тухайн хөрөнгө оруулсан мөнгийг нь татвараас чөлөөлдөг л байх учиртай юм. Татвараар дэмжээд өгвөл аливаа компани шинжлэх ухааны салбартаа хөрөнгө оруулна.
Өндөр хөгжилтэй орнууд, хөгжиж буй орнуудыг тэргүүлж байгаа БНХАУ-ын шинжлэх ухааны технологийн салбарын 2/3-ыг бизнесийн салбар хангаж байна. Хувьд шилжүүлбэл 65-70 орчим хувь болж байгаа юм. Үүгээр бодитой хүний гарт хүрэх зүйл хангалттай боломжтой шүү дээ. Японы Toyota компани хоёр, гурван жилийн өмнө шинжлэх ухааны салбарт зургаан тэрбум ам.доллар зарцуулсан байх жишээтэй. Манайд шинжлэх ухааны салбарын зардал бага байгаагийн нэг том шалтгаан нь үйлдвэр, бизнесийн салбараас нэг ч хөрөнгө оруулалт орж ирдэггүйтэй холбоотой. Үүнийг төр засгийн бодлогоор л зохицуулах ёстой. Тухайлбал, том компанийн захирал шинжлэх ухаан, технологийн салбар хөгжүүлэхэд хөрөнгө оруулсан бол тухайн хөрөнгө оруулсан мөнгийг нь татвараас чөлөөлдөг л байх учиртай юм. Татвараар дэмжээд өгвөл аливаа компани шинжлэх ухааны салбартаа хөрөнгө оруулна.
-Та дөрвөн жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “Манай компаниуд технологийн мэдрэмжгүй” гэж хэлж байсан. Одоо болтол энэ байдал өөрчлөгдөөгүй байх нь ээ...?
-Одоог хүртэл технологийн мэдрэмжгүй хэвээрээ л байгаа. Монгол Улсад социалист нийгэм байгуулна гээд Оросын тусламжаар шинжлэх ухааны академи байгуулчихаад, үйлдвэрийн салбар нь оросыг дуурайдаг болсон. Үндсэндээ ЗХУ-д байгуулсан үйлдвэрийг жижигрүүлээд Монголд баридаг байлаа шүү дээ. Үндсэндээ ийм байдлаар 60-70 жил замначихсан. Шинжлэх ухаан, үйлдвэрийн салбар тусдаа л хөгжиж ирсэн л дээ. Энэ нь ч тухайн үедээ таарч байсан байх. Тухайлбал шинжлэх ухааны салбар байгууллагуудын бүтээл гаднын сэтгүүлүүдэд хэрэглэгдэж байгаа байдал, эшлэлийн тоогоороо Монгол Улс Азидаа 20 дугаарт яваад л байгаа юм. Дээх нь үеийн энерци алдагдаагүй л гэсэн үг. Харин үйлдвэрлэлийн салбар зах зээлийн нийгэмд шилжихдээ маш буруу бодлогоор шилжсэн. Үйлдвэрийн салбараа нураагаад одоо л шинээр байгуулагдах гэж байна шүү дээ. Үйлдвэрлэлийн салбарын дийлэнх нь уул уурхайн салбартай холбоотой. Тийм учраас гадаадын технологийг монголд нутагшуулах талаар хөгжөөд байгаа юм. Үүн дээр технологийн мэдрэмж хөгжихгүй шүү дээ. Нэгэнт гадаадад бий болсон шугамыг Монголд авчраад түүндээ дасан зохицож ажиллах ёстой л болоод байна.
Технологийн мэдрэмж муу байгаа нь бизнес эрхлэгч, компаниуд муудаа мэдрэмжгүй байна гэсэн үг биш. Угаасаа үйлдвэрлийн процесс өөрчлөгдөөгүйтэй л холбоотой. Үйлдвэрлэлийн салбарыг ч төр засаг бодлогоор дэмжихгүй байгаа.
-Та сая яриандаа агаар, орчны бохирдлыг бууруулахад Засгийн газартай хамтран ажиллаж, дэд ажлын хэсэгт багтсан гэж ярьсан. Та бүхний саналыг яг бодитой тусгаад, ажил хэрэг болгосон зүйл байв уу?
-Бид бүхний саналыг сайн сонссон. Ерөнхий сайд, Засгийн газрын холбогдох байгууллагуудад тайлангаа өгч, УИХ-ын хоёр ч байнгын хороо бидний саналыг сонсоод агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн. Бидний саналыг харьцангуй сайн тусгаж оруулсан байгаад нь талархалтай хандаж байгаа. Ерөнхий утгаараа биш ч агуулгаараа бол орсон. Гэхдээ энэ ажлыг төдий хугацаанд ингэж хийнэ, энэ ажлыг хэрэгжүүлэхэд ийм хүн хариуцна гэдэг дээр л нэлээд бүдгэрчихсэн байгаа. Засгийн газрын төлөвлөгөөнд түлш сайжруулах дээр л анхаарсан байна лээ.
Шинжлэх ухааны академи, эрдэмтэд гэр болоод амины, орон сууцыг дулаалах дээр л гол анхаарлаа хандуулж, санал дүгнэлтээ ч үүн дээрээ төвлөрч танилцуулсан. Гэвч Засгийн газар үүн дээр бага анхаарсан байна лээ.
Уг нь төсөв, төлөвлөгөөндөө бага боловч тусгасан бол үр дүн нь мэдэгдэхүйц гарах байсан. Цахилгаанаар хангах, сайжруулсан түлш тараах бол шууд хэрэгжүүлэхэд хэцүү, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажил л даа. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед сайжруулсан шахмал түлш боловсруулдаг хэдэн үйлдвэр байсныг бодлогоор дампууруулж хаясан. Сайжруулсан түлшээр хангахын тулд энэ үйлдвэрүүдээ сэргээн босгох шаардлагатай. Тэр ажлыг дараагийн Засгийн газар, ялангуяа У.Хүрэлсүхийн Засгийн газар сэргээж байх шиг байна. Гэхдээ уначихаад босч байгаа учраас багагүй хугацаа шаардана. Цахилгаан халаалтыг дэмжье гэхэд гэр хороололд хүрээлцээтэй цахилгаан үйлдвэрлэдэг байх ёстой. Улаанбаатар хотын цахилгаан хангамж өвлийн улирлын оргил цагтаа байгаа бүх нөөцөө дайчлаад талыг нь хангаж чадах хэмжээнд л байгаа. Хүчин чадлыг нэмэгдүүлэхэд их цаг хугацаа, хөрөнгө мөнгө их л шаардагдана. Бидний судалгаагаар гэр хорооллын орчинд 100-аас илүү дэд станц барьж байж айл болгонд хүрэлцэхүйц хүрэлцээтэй цахилгаанаар хангах юм билээ.
Хэрвээ бид гэр, орон сууцаа дулаалъя гэвэл энэ асуудлыг тэр дор нь хэрэгжүүлэх боломжтой. Тэртусмаа манай эрдэмтдийн тооцооллоор таван ханатай монгол гэрийг дулаалахад монголын зах зээлд байгаа ямар материалаар бүрээс, хаяавч хийвэл дулаан алдахгүй вэ гэдгийг тооцоолоод гаргачихсан. Гэрийн бүрээс, дулаалга үйлдвэрлэх үйлдвэрийн судалгаа, тооцоог ч гаргачихсан. Дундаж дулаалгатай нэг гэрийг халаахад 4.5-5 кВт эрчим хүч шаардагддаг. Бидний судалгаагаар дулаалахад 2.5 кВт эрчим хүч шаардагдах юм билээ. Бараг хоёр дахин бага байгаа биз. Хэрэгжүүлсэн бол уг нь үр дүнгээ өгөх байсан юм л даа.
-Шинжлэх ухааны академи. Ерөөс шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд төрөөс нэн тэргүүнд юу хийх шаардлагатай вэ гэдгээр энэ удаагийнхаа ярилцлагыг өндөрлөе...?
-Шинжлэх ухааны салбар төр засагт ямар нэгэн хэлбэрээр тавьж л байгаа. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үндэс бол шинжлэх ухаан, технологийн салбар юм. Шинжлэх ухаан, технологийн салбар тогтвортой хөгжих юм бол Монгол Улсын хөгжил тогтвортой байна. Үүнийг л бид янз бүрийн хэлбэрээр ойлгуулах гэж хичээж байгаа юм.
Хамгийн гол хүсч байгаа зүйл бол биднийгээ удирдаж, залж яваа эрхмүүд маань толгойдоо шинжлэх ухаан, технологийн асуудлыг сайн суулгаж аваасай л гэж хүсч байгаа юм.
Төр засгийн удирдлагууд, төрийн түшээд, УИХ-ын гишүүд толгойдоо шинжлэх ухаанаа хөгжүүлж байж Монгол Улс хөгжинө гэдгийг л сайн ухамсарлах ёстой. Ухамсарлаж чадахгүй бол ямар нэгэн ойлголтгүйгээр Монгол Улсын шинжлэх ухаан бодитой юм өгөхгүй, цаасан дээр л ажилладаг гэж хэлэх гээд байна. Шинжлэх ухааны академийн бага боловч хийж байгаа зүйлстэй танилцах хэрэгтэй. Цаасан дээр л байдаг гэж шүүмжилж байгаа бол энэ бол онолын судалгааг хэлж байгаа хэрэг л дээ. Гадаад улс орнуудад ганц тоогддог зүйлс маань энэ онолын судалгаа юм шүү дээ, уг нь. Олон улсын нэр хүндтэй сэтгүүлд манай бүтээл хэвлэгдэж байна гэдэг нь өөрөө нэр хүндийн асуудал.
Сэтгэгдэл ( 24 )
Mongold hunee, ene salbariig avch yavah udirdagchaa tulhtai beldej irsen ulamjlal tasraagui gazar gants l bdag ter ni SHUA. Regdel shig beltgegdsen huneer oyunii tarhia atguulj bgaa mongolchuud bid aztai. Ter tom erdemten. Zangargatai udirdagch mun gedegtei hen ch margahgui\n
Энэ одоо болио шараа гар лам урьдаг дарга
Ямар ч их ярьдаг юм
манай шуа гэрлэж амжаагүй явна гэдэг киноог олон дахин үзэх хэрэгтэй
Рэгдэл одоо болно.ШУА -ийг бүрэлдэхүүнээр нь өөрчлөх хэрэгтэй.
Цаасан дээр бичээд орхих, энд тэндхийн хүмүүсийн бичсэнийг хуулах төдийгөөр ч болчих зүйл биш байх аа. Шинэ бүтээгдэхүүн гэвэл ганц нэг эм бэлдмэл гаргадаг ч түүнийхээ нууцыг ”know how” - гаа ил дэлгээд бусад оронд алдчихдаг. Төрд ажиллагчид гаднын юмыг өндөр үнэд хүргэдэг, дотоодынхныхоо хийснийг үл ойшоодог сэтгэхүйгээсээ салчихмаар даа. Шинжлэх ухааны салбарт төрийн дэмжлэг гэж байдаг юм уу? Өөрийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх сэтгэл тэдэнд байдаг юм уу,
Хөгжүүлээгүй олон жил боллоо. Та юу хийгээд байна.
Шинжлэх ухааны Академ юу хийгээд байдаг юм болоо.
Onoo tsagiin toriin erhemuud gegchid ni Uls erh ornoo bodohgui, herh medeld hurch ed horongoo nemegduulehiin toloo orondoo untah zavgui ovolzon temtseldej baigaa yum chini yaaj shinjleh uhaaniig demjij bilee dee.Zorilgo shal oor yum chin kkk. Tegeed ch eronhiilogch,eronhii said nar shinjleh uhaan gej yu baidgiig medehgui yum chin yaaj medjih yum dee. Eregdel mini ee
Onoo tsagiin toriin erhemuud gegchid ni Uls erh ornoo bodohgui, herh medeld hurch ed horongoo nemegduulehiin toloo orondoo untah zavgui ovolzon temtseldej baigaa yum chini yaaj shinjleh uhaaniig demjij bilee dee.Zorilgo shal oor yum chin kkk. Tegeed ch eronhiilogch,eronhii said nar shinjleh uhaan gej yu baidgiig medehgui yum chin yaaj medjih yum dee. Eregdel mini ee
ШУА удахгүй гэрийг хөвөнтэй бүрээсээр дулаалах тухай ОУ-ын эрдэм шинжилгээний их хурал гэгчийг Төрийн ордонд зохион байгуулж, АНУ-аас Трампыг урьж оролцуулах юм бна. Үнэн дампуурчээ.
НЭН ДУУПУУ ЮМАА....ЭНЭ РЭГДЭЛ...БҮХЭЛ БҮТЭН УЛСЫН ШУА-С ГЭРЭЭ ДУЛААЛАХААС ӨШӨӨ САНАЛ ДЭВШҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БНА ГЭДЭГ ЭНЭ САЛБАР БҮРЭН ДАМПУУРСАНЫ ТОД ЖИШЭЭ...ЗАХЫН НЭГ ХҮН УТААГҮЙ ЗУУХ, ТҮЛШ САНАЛ БОЛГОЖ БНА..
Өнгөрсөн зууны үед бураад байсан юмаа л яриад байх юм. ШУА-ын хоёр төлөөлөл Чулуунбаатар, Ган-Эрдэнэ хоёр нь БСШУСЯ-ны сайд нар хийгээд боловсролыг бүрэн дампууруулаад зугтсан, Рэгдэл нь МУИС, АШУҮИС-ийн УЗ-ийн дарга болоод хоёуланг нь сөнөөсөн. Академич нэртэй иймэрхүү хөгшин төгцөг, өтөлсөн зөнөгүүдийг заазлаад, ШУА-ыг хөөн тараа, Хүрэлсүх минь. ыг тараа!
Manaikhan ch shuumjlekhees oorsdoo um buteedeg khun alga bna daa, Bie bie ruu gee dairaad khugdug bol manai uls l khugsun bh estoi. Jaahan um khiidgee demjmeer um.
Рэгдэл гуай хүрээлэн бүрд ажлаа хийдэггүй тэтгэвэр давхар авдаг төсвийн мөнгөөр тэжээлгэсэн нэг биш нилээн хэсэг хүмүүс байгааг өөрчлөөчээ. Ийм байдал манай хүрээлэнгүүдэд газар авчихсан бна. Ажлаа хийсэн шиг хий лдээ.
Энэ тэнэг евген яаж энэ байгуулагыг удирдах вэ
Лити ионы батерей 30 -40 жилийн өмнө яригдаад хэрэгжээд одоо дараагийн үеийн юмнууд гарч ирээд хэрэглэгдэж байна. Тэхээр манай ШУА дор хаяж 50 жил хоцорч явна даа
Гаднаас зээл авч байж манайх Шу-д нэг их мөнгө зараад яахав гадны но хау нэвтэрүүлбэл барав
ШУ г ойлглхгүй байна Монгол улс нийтээрэй! Тэгэхээр та бүхэнд тархи толгойг нь эхлээд сайн цэнэглэх хэрэгтэй байгаам даа. Хаа хамаагүй гудамжны нөхдүүд л ШУ луугаа шүлсээ үсчүүлээд л дайраад байдгаа л болчих. ШУ хөгжиж байж Улс орон хөгжинө!!!
БШУСЯ амны мафийн толгойлогч Рэгдэл мөнгө цохихоос өөр бодолгүй тархи нь хатсан хөгшин. одоо бүр 34 тэр бум авч идчихээд төр захиалга өгөөгүй гэж байгаа муу. ШУ систем МАНАНг дуурайгаад дампуурсан шүү дээ. татан буулгаад шинэ зохион байгуулалт хийж чадварлаг залуу академич Тэмүүжин, Энхбат, Амарсайхан нарын удирдлагад оруулсавл ШУ сэрнэ.
4.5-5 кваттаар халаахыг 2.5 кв болголоо Бүтэн 12 жилийн хугацаанд хийсэн тайлан нь энэ
ҮНЭН ДУУПУУ ЮМАА....ЭНЭ РЭГДЭЛ...БҮХЭЛ БҮТЭН УЛСЫН ШУА-С ГЭРЭЭ ДУЛААЛАХААС ӨШӨӨ САНАЛ ДЭВШҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БНА ГЭДЭГ ЭНЭ САЛБАР БҮРЭН ДАМПУУРСАНЫ ТОД ЖИШЭЭ...ЗАХЫН НЭГ ХҮН УТААГҮЙ ЗУУХ, ТҮЛШ САНАЛ БОЛГОЖ БНА...ГЭТЭЛ ....ТАТАН БУУЛГАЯ ХАЙРАН ТАТВАРЫН МӨНГӨ...
utaand chordoj uchmeergui bna
агаарын бохирдолыг бууруулах судалгааны шинжилгээний ажлын үр дүн байгаа юм бол Төр засагтаа танилцуулаад, ажиллаа хий л дээ. Уулзаагүй, бууруулах санал соноссон гэсэн юм яриад суугаад байж болохгүй.