Кэйт, Уильям нар хэсэгтээ арга хэмжээнд оролцохгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Их Британийн ханхүү, 36 настай Уильям болон түүний эхнэр 37 настай Кэйт Миддлтон нар хатан хааны ордоны ажил хэргээс хөндийрч, долоо хоногийн завсарлага авчээ. Тэд ямар ч арга хэмжээнд оролцохгүй гэнэ. Ингэх болсон шалтгаан нь тэд хүүхдүүддээ цаг гаргаж, ялангуяа есөн сартай бага хүү Луитайгаа хамт байхаар шийджээ.

 

Кэйт Миддлтон саяхан эцэг эхчүүдтэй уулзах үеэрээ гурван хүүхэд өсгөх тийм ч амар биш байгаа талаар ярьж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top