Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхийлөгч санал болгодог. Харин түүний санал болгосон хүнийг УИХ хэлэлцэн томилдог юм. Авлигатай тэмцэх газрын дарга нарыг гэм буруутай гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон. Шүүх тэднийг буруутай гэж дахин, дахин үзэж байгаа учир шинэ хүн томилох хэрэгтэй хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзжээ. Тэд өчигдрийн бүлгийн хуралдааны дараа энэ тухайгаа мэдэгдсэн. Ямартай ч Ардчилсан нам хэн нэгнийг томилж, ардчилсан Ерөнхийлөгч санал болгох бололтой. Ерөнхийлөгч ОХУ-д айлчилж буй. Тэрбээр айлчлалаасаа ирээд ирэх сарын 13-нд АНУ-ыг зорино. Тиймээс түүнийг ОХУ-аас ирэхээр Авлигатай тэмцэх газрын дараагийн дарга нарын нэр тодорхой болох бололтой. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд уг асуудлыг шийдвэрлэж, нэг тийш нь болгох ёстой хэмээн Ардчилсан намын бүлэг үзэж байгаа юм. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд оруулахаар бүлгээс шийджээ.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )