190 орчим автобус сул зогсолт хийж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 31

Том оврын болон микро автобуснууд өдөрт дунджаар 56.8 тонн дизель түлш хэрэглэдэг. Энэ нь нэг том оврын автобус өдөрт дунджаар 100 литр түлш зарцуулдаг гэсэн үг юм. Харин дизель түлшний хомсдлоос үүдэн өнөөдөр нийслэлд 190 автобус сул зогсолт хийгээд байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 56 чиглэлд үйлчилгээнд гарах 800 гаруй автобуснаас 600 том оврын автобус, 281 микро автобус үйлчилгээнд гарч байгаа юм. Үүнээс 208 автобус нь төрийн өмчийн "Автобус-1", "Автобус-3", "Цахилгаан тээвэр" компанийнх юм. Салбарын сайд нь ирэх сараас түлшний нийлүүлэлт хэвийн хэмжээнд хүрнэ гэж үзэж байгаа бөгөөд тэр хүртэл "Петровис", "Сод Монгол", "Магнай трейд", "Шунхлай" зэрэг томоохон компаниуд боломжоороо хангах аж.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top