Тусгаар тогтнолын талбайн нээлт болно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 31

Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулан Ялалтын талбайг "Тусгаар тогтнолын талбай" болгох ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан гүйцэтгэж байна. Харин бүтэн жил засварласан "Тусгаар тогтнолын талбай"-н нээлтийг ирэх сарын 5-нд хийхээр товложээ. Одоогоор ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Энэхүү талбайн голд суурилуулсан гэрэлт хөшөө нь есөн хөлт цагаан туг, гал, нар, сар зэрэг тусгаар тогтнолын билэгдлийг агуулж байгаа юм. Мөн уг талбайд тус бүр нь 50 ширхэг хошуу бүхий усан оргилуур хоёрыг байгуулж байгаа аж.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top